Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй “Гурван охин” юм. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш 15 жилийг хамтдаа үдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд хамгийн сүүлд “Эр хүн зүрхэндээ уйлдаг” хэмээх цоо шинэ уран бүтээлээрээ сонсогч фенүүддээ бэлэг барьсан билээ.
Ангилал: Эдийн засаг
“Сэрэлт” киноны Бумаагийн дүрээр олноо танигдсан МУГЖ Т.Цэвээнжавын гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөө босгохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Драмын театрын удирдах ажилтанууд мэдээлэл хийсэн юм.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн ээж болоод удаагүй байгаа ч уран бүтээлийнхээ ажилдаа хэдийнээ ханцуй шамлан орсон. Өөрийнхөө цахим хуудаснаа “Яг төрөхийн өмнө ба 3 сарын дараа…одоо илүү хичээнээ хөөрхөн ээж болохын төлөө урагшаа Дөлгөөнөө” гэж дээрх гэрэл зургийг найзуудадаа үзүүлсэн юм.
Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ олон сайхан дуунуудаараа учран золгохоор МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Д.Балдан нар “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө хийлээ. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эрхэм гавъяат маань “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж өдгөө хүртэл дуулсаар яваа билээ.
Монголын залуу дуучдын дундаас өвөрмөц хоолой, европ мэт царайлаг төрхөөрөө бусдаас ялгарч чаддаг дуучин бол яах аргагүй Ч.Цэлмүүн билээ. Дуучин Цэлмүүн хамгийн анхны ”Universe best songs” тэмцээнээс гранпри шагнал хүртсэнээрээ олонд танигдаж дуучин болох замналаа эхэлсэн.
сМонголын Хошин урлагийнхны дунд зохиогддог Сагсан бөмбөгийн тэмцээн энэ амралтын өдөр буюу 18-нд МҮЭСТО-ны Тэмүүжин зааланд болж шилдгүүдээ тодруулжээ.
Загвар өмсөгч С.Төгс, Эрдэнэцогт нар хөөрхөн охинтой болсон. Гэвч сайхан бүсгүйг төрөөд удаагүй бахйад нь тэднийг салсан гэх бор шувуу нисч байсан ч загварын төгс хосууд гэгддэг эрхэмүүд няцаалт хийснээр нам гүмхэн болсон.
Анх “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг. Хөгжилтэй, мэдрэмжтэй залуу хэмээн үзэгчдэд үнэлдэг юм.
Загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгддэг С.Төгс, Н.Эрдэнэцогт нар салаад удаагүй байгаа. Хөөрхөн охинтой болсон хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон нь олон хүнийг гайхшралд оруулсан.
Монголын циркийн жүжигчин бүсгүй Энэтхэгт киноны гол дүрд тоглохоор болжээ. Циркийн жүжигчин бүсгүй н.Батцэцэг гэдэг бөгөөд манипури гаралтай нөхөртэй аж.
Тэрбээр, долоон хулгайчийн тухай өгүүлэх инээдмийн кинонд тоглохоор болсон байна. Энэтхэгийн кино наадмаас хоёр удаа шагнал авч байсан найруулагч Анил Радхакришна Меноны найруулах уг кинонд тус улсын нэр хүндтэй жүжигчин Притвираж, Асиф Али, Срийнат Баси, Недумуду Вену, Найла Уша нар дүр бүтээх ажээ.