Ангилал: Эдийн засаг

Өчигдөр гэгээн хайрын өдөр болох “Валентины баяр” тохиож монголын олон сайхан хосууд хайрын баяраа хамтдаа тэмдэглэсэн. Үүний адил ч олны танил эрхэмүүд бие биедээ гэнэтийн бэлэг барьсан.

Зохиолын дууны “ханхүү” хэмээгддэг дуучин С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Түүний Монголд мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын хорин нэгэн.

Буриад улсын ардын жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-ын рок попын ертөнцөд цахиру хагалж олдон сая Оросуудын шүтээн болж Монгол эх орныхоо нэрийг дуурсгасан дуучин Б.Амархүү ирэх сард нээлтээ “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг бүтээхээр бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч бүсгүй бол С.Төгсөө. Тэрбээр загвар өмсөхөөс гадна make up artist мэрэгжилтэй энэ бүсгүйг тун мэдрэмжтэй хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ.Түүний нөхөр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ц.Эрдэнэцогт гэдгийг уншигч та андахгүй.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сар шинийн баяраар Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнд өөрийнх нь хөргийг бэлэглэжээ. Тэрээр энэ талаараа “За Б.Лхагвасүрэн ахдаа зориулж бүтээлгэсэн зургаа сар шинийн баярыг тохиолдуулан барив. Таньдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Загварынхан дундаа эмэгтэйлэг, намбалаг гэгддэг “Шилмэл загвар” агентлагийн модель О.Хулангоо найз залуугаасаа 147 ширхэг сарнай цэцэг бэлгэнд авсан нь амьдралынх нь хамгийн сайхан мөч байсан тухай дурсчээ.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн шинэхэн цомгоороо сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Арван сар тээж, ангир уурагаа шимүүлж, амилуулсан, ачит Монгол ээж нартаа зориулсан энэхүү “МОНГОЛ ЭЭЖ” цомог нь бэлэн болж, хэвлэлтэд оржээ. Удахгүй онлайн хэлбэрээр гадаадад байгаа Монголчууддаа хvргэх аж.