Ангилал: Эдийн засаг

Дуучин бүсгүйг сайтаар тоглолтынхоо сурталчилгаанд нэлээд “том” өгзөгтэй харагдах болсныг олон хүн гайхаж, охид хүүхнүүд битүүхэндээ “Мэс ажилбар хийлгэсэн байна” хэмээн хардаж эхэллээ. Дуучин С.Зоригт амрагаасаа салснаас хойш нэг хэсэг сэтгэл санаагаар унасан түүнийг “Нүдэндээ давхраа хийлгэж, хамрынхаа үзүүр болон эрүүндээ имплант суулгуулсан” хэмээн шивэр авир хийлцдэг нь үнэн. Харин өдгөө гэнэт “томорсон” өгзгөөрөө олны анхаарлыг татаад байгаа дуучин А.Хишигдалай их л тачаангуй төрхтэй болжээ хэмээн цацагдсан юм.

Хайрын дуу, тачаангуй төрхөөрөө эрчүүдийг уярааж чаддаг “Киви” хамтлагийг Б.Халиунаа нэлээд сайн хөглөж явсан нь үнэн. Ямартаа л, түүнийг хамтлагаасаа гарсан хойно хоолойных нь бичлэгийг шинэ дуундаа ашигласан тухай дуучин О.Анхбаяр хэвлэлийнхэнд мэдэгдэж, эхнэрийнхээ “өшөөг” авч байхав дээ.

“Исгэлэн жимс”-нүүдээр имижээ хийсэн продюссер О.Ангирмаатай нь хэвлэлээр дайтаж, энэ хамтлагийг зөвхөн эхнэрийнх нь дуу хоолой авч явсныг одоо хүртэл баталдаг тэрбээр өдгөө хоёр хөөрхөн хүүгийн аав болоод байгаа. Хамтлагийнхаа хатуу гэрээг зөрчин байж дуучин залууг сонгосон Б.Халиунаа нэг хэсэг хувийн бизнес эрхэлж явсан ч, хоёр дахь хүүгээ төрүүлээд гэртээ суужээ.

Топ модель Д.Пүрэвсүрэн мэргэжлийн иогчин болохын зэрэгцээ халамжит хань, сайн ээж, басхүү эрэлттэй рекламны фэйс хэвээрээ байгаа. Түүний саяхан тоглосон реклам эндүүрэгдэхэд хүргэсэн байна. Зургийг нь хэт янзалснаас Пүүжээтэй адилхан хүн үү гэж танихгүй өнгөрч байсан гэнэ шүү. Эргэлзээг арилгаж Пүүжээ зурагт хуудасныхаа хажууд зургаа даруулжээ. Өдрөөс өдөрт өсөж торнин ээжтэйгээ тун адилхан болж буй Мөнхжин охин нь хаа ч цугтаа явдаг. Тэднийг харсан хүмүүс хоёр Пүүжээ гэх юм билээ. Нээрээ адилхан байна шүү.

Бүгдээрээ Ааяа шиг байцгаая. МУГЖ Ш.Алтанцэцэг ингэтлээ турчихсан чинь хүмүүс танихгүй зөрөх шахаж байна гэнэ шүү. Саяхан авьяаслаг жүжигчин маань “Одод болох хүслэн” кинонд тун өвөрмөц дүр бүтээсэн. Урлагийн хүн уран бүтээлийнхээ характерыг гаргахын тулд ингэж турж болох бол эсрэгээрээ хөвсгөр байж ч болох юм.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн оронд загвар өмсөгч Э.Одгэрэл ажиллахаар болсон гэх мэдээлэл зарим сайтуудад цацагдаад байсан юм. Мөн нэвтрүүлгийн зочноор Рио-2016 зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа уригдсан мэдээлэл гарсан. Тэгвэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар “Загвар өмсөгч Э.Одгэрэлийг нэвтрүүлгийг хөтлөнө гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээн тайлбар хийлээ.

Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Шинэ үе” продакшнд харьяалагдаж явсан жүжигчин Ц.Алдармаа чөлөөт уран бүтээлч болж тайзнаа харагдахаа больсон. Энэ удаад сүүлийн үеийн гэрэл зургаас нь онцлон хүргэж байна.

Хүүхдээ хараад гэртээ суухыг урьтал болголгүй урлагтаа эргэн ирсэн Ука сүүлийн үед тоглолт, халтуур гээд тун чиг завгүй яваа гэнэ. Баасан гаригийн үдэш нэгэн клубт урилгаар дуулж залуустайгаа доргио өнгөрүүлсэн талаар цахим хуудсаар тархав. Ингээд түүний “халтуур”-ын бичлэгийг сонирхуулья.

Хэсэг хугацаанд завсарлаад байсан “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээлд дахин хүрч эхлэх нь. Ингэхдээ тус нэвтрүүлгийн эмэгтэй хөтлөгч П.Анужин хөтлөгчийн үүргээ гүйцэтгэхгүй бөгөөд түүний оронд загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл 100 эрхэм нэвтрүүлгийг цаашид хөтлөн явуулахаар болсон байна. Магадгүй энэ нь тус нэвтрүүлгийн ерөнхий продюсер, найруулагч Б.Баатарын гаргасан санаа бололтой.