Ангилал: Эдийн засаг

“Татар” хамтлаг арван жилийнхээ ойн босгон фэнүүддээ зориулан олон бэлэг барихаар болжээ. Тэд төрсөн өдрөө тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо бэлэн болгож, “Нөлөөллөөс дээгүүрт” аян хэрэгжүүлж эхэлсэн байна.

Охид залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Татар” удтал хугацаанд уран бүтээлээсээ чөлөө авсаны эцэст энэ жил 10 жилийн ойн хүрээнд эргэн нэгджээ Хамтлагийн залуус Киви хамтлагийн дуучин Укатай хамтарсан “Санахгүй юм байна” шинэ дуугаа сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө.

Залуу жүжигчин Б.Отгонтуяагийн нууц авъяасыг задалж байна. Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид Шинэ үе продакшны жүжигчин Отгоог онцолдог. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг билээ.

МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хийсэн олон ангит хоёр дахь кино болох “Тусгай салаа” цэрэг эрсийн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн төдийгүй цэргийн албанд эрчүүдийг дуудсан бүтээл болж чадсан.

Хошин урлагаас кино урлаг руу урвасан жүжигчин Дооёо, Мөнгөнзул нар “DOZ” интертаймэнтийг байгуулан дэлгэцийн хэд, хэдэн бүтээл хийсэн. Мөн кино урлагийн шилдэг наадмаас шагнал хүртсэн нь ямар уран бүтээл хийснийг нь харуулсан юм.

Хийлч Ч.Дэлгэрцэцэг тайзнаа эргэн ирлээ. Тэрээр ДБЭТ-ийн гоцлол дуучин Ө.Уянгатай хамтран энэ сарын 24, 25-нд Соёлын төв өргөөний ард байрлах “iLoft Function House”-д “Full moon affair” тоглолтыг хийх гэж байгаа юм. Сонгодог урлагтай салшгүй холбоотой хоёр бүсгүй энэ үдэш дэлхийн оддын уран бүтээлээс сорчлон романтик үдшийг бэлэглэхээр зэхээд байгаа гэнэ.