Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жижиг Хурц буюу Жүжигчин Мөнхбатын өхөөрдөм охин
Оддын амьдрал

Жижиг Хурц буюу Жүжигчин Мөнхбатын өхөөрдөм охин

Урлаг Урлаг27/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGL3107[1]_copy9267439372013-05-27-16-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хийсэн олон ангит хоёр дахь кино болох “Тусгай салаа” цэрэг эрсийн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн төдийгүй цэргийн албанд эрчүүдийг дуудсан бүтээл болж чадсан.

Уг киноны салаан захирагч, ахлах дэслэгч Хурцийн дүрд тоглосон жүжигчин Д.Мөнхбат нь МҮОНР-ийн Хүүхэд, залуучуудын ерөнхий редакцид хөтлөгч, редактораар ажилладаг. Одоо эхнэр, охины хамт амьдардаг.

Тэрээр саяхан нээлтээ хийсэн "Хориотой загвар" киноны нээлт дээр охины хамт ирсэн байв. Түүнийг охинтойгоо усны дусал мэт адилхан гэж хүмүүс ярьж байлаа. Ямартаа ч аавыгаа дууриасан охин энэ мэтээр аавыгаа даган урлагийн арга хэмжээнд оролцоод байвал урлагт элэгтэй жүжигчин ч болж мэдэх юм.

Жүжигчин Мөнхбатын хувьд тэрээр 1978 онд Төв аймгийн Зуун мод суманд төржээ. Эхээс зургуулаа бөгөөд Д.Мөнхбат айлын бага хүү юм.  Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгсөөд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр 2002 онд Н.Ганхуяг багшийн шавь болон төгссөн байна. Сургуулиа төгсөөд “Вансэмбэрүү”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож байсан. Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа “Тусгай салаа” кинонд дүр бүтээжээ. Учир нь тэрбээр хэдэн жилийн хугацаанд гадаадад амьдарч байгаад эх орондоо иржээ. Тиймээс жүжигчин залуу маань камерийн өмнө гарахдаа нэлээдгүй сандарч байсан гэнэ. Түүнийг “Тусгай салаа” олон ангит кинонд тоглосноос хойш кинонд тоглох санал ихээхэн ирэх болсон аж.

Я.Соёлоо

Эх сурвалж: dorgio.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ариана Гранде, Этан Слейтер нар гурван жил хамт байсны эцэст саллаа

16/06/2026
Оддын амьдрал Урлаг

“SHINee”-ийн Key зургаан сарын дараа SNS-д эргэн ирэв

16/06/2026
Оддын амьдрал Урлаг

Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

17/06/2026

Ариана Гранде, Этан Слейтер нар гурван жил хамт байсны эцэст саллаа

16/06/2026

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026

“SHINee”-ийн Key зургаан сарын дараа SNS-д эргэн ирэв

16/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.