Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярын шүүхийн шийдвэр гарчээ
Оддын амьдрал

Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярын шүүхийн шийдвэр гарчээ

Урлаг Урлаг29/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5341_478694535517113_1239671160_n4419033032013-05-29-14-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө.

Шүүх хурлаас  Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон байна. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцож, гурван сарын хугацаанаас хасахаар болжээ. Тэгэхээр Баатар одоо сар гаруй хугацаанд баривчлагдах бололтой.

Шүүх хурал өглөөний 08.30 цагт эхэлж, хэвлэлийнхэнд хаалттай үргэлжилсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцлоо.

Хар тамхины хэрэгт холбогдох уг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх хурал болохын өмнө Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа галд түлэгдсэн тул Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.