Г.Алтаншагай “Би Гүндэгмааг л дагуулж явна”
Ангилал: Эдийн засаг
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээрээ олны танил болсон М.Бямбааг өдгөө танихгүй залуус байхгүй бизээ. Түүнийг кинонд тоглосных нь дараа мэргэжлийн бүжигчин байсан гэдгийг нь мэдсэн. Урлагийн өрх толгойлсон ээжүүдийн нэг болж Энгүүн охиноо ганцаараа өсгөж яваа. Тэрбээр Хөгжим бүжгийн сургуулийн ардын бүжгийн ангийг төгсөөд 10 гаруй жил бүжигчнээр ажиллаж байгаа ажээ. Хэвлэлд нэг их ярилцлага өгөөд байдаггүй М.Бямбаа “фэйсбүүк ярилцлага”-д уригдан оржээ. Ингээд түүний амьдрал, уран бүтээлийнхээ талаар өөрийнх нь амнаас илүү ихийг мэдэхийг хүсвэл нэвтрүүлгээс үзнэ биз ээ.
Загварын ертөнцөд хөл тавина гэдэг хүн болгоны хүссэнээр болдог зүйл биш. Тэр дундаа загвар өмсөнө гэдэг нь гаднаас харахад сайхан ч гэлээ дотроо маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийг хувь хүнээс шаардаж байдаг мэргэжил. Энэхүү шаардлагыг даван Загвар өмсөгч модел хэмээх нэрийг зүүсэн олон гайхалтай охид байдаг ч тэр бүр амжилтанд хүрдэг цөөхөн билээ.
Тэрбээр Булган аймагт төрсөн бөгөөд арван жилийн 54-р дунд сургуульд суралцсан. Удалгүй Улаан-Үд хот руу эцэг, эхээ даган явсан гэдэг. Багаасаа дуулахыг мөрөөдсөн түүний хүсэл биелэж Оросын шоу ертөнцөд өөрийн өнгө төрхөө тамгалсан нэгэн.
Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр өөрийн авьяас билгээ өндрөөр үнэлүүлсэн тэрбээр эх орондоо ирж мисс бүсгүйг ханиараа сонгосон. Азийн топ модель О.Ариунзул нь загварын ертөнцдөө тэргүүлж яваа. Хосууд бүл нэмж хүүтэй болсон бөгөөд удахгүй нэг нас хүрнэ. Тэдний ажил болоод хувийн амьдралын талаар Б.Амархүүтэй ний нуугүй ярилцсан “Учиртай урилга” нэвтрүүлгээс үзээрэй.
Түүний сайн үйлсэд олон арван хүн, албан байгууллага, компани, найз нөхөд нь тусалсан гэдэг. Тэрбээр ч энэ тухайгаа байнга өөрийн цахим хуудаснаа нийтэлж баярлаж, талархсанаа илэрхийлдэг юм. Тэгвэл сүүлийн үед таагүй сэтгэгдэл өөрт нь очиж урмыг нь хугалаад байгаа гэнэ шүү. ” Найзуудаа ийм бодолтой хүн байна. Миний орлого улсад төлсөн татвар Итгэлийн танхимд оруулсан мөнгө баримттайгаа байгаа. Бас ажлын тайлан бүгд цэгцтэй байгаа. Зовлонгоо тоочоод байх уг нь дургүй. Гэвч шаардлагатай бол цагийн гарз ч гэсэн яаж ажилласан зовлон жаргалаа хуваалцаж тайлангаа тавихаас. Жаахан гомдолтой л байна. За миний гомдож туних ч дүүрч…” гэв.
Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг оснгож олны танил болгосон гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон байсан юм.
Найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүүтэй амьдрал зохиохоосоо өмнө Б.Янжиндулам гэх бүсгүйтэй ханилж хүүтэй болцгоосон гэдэг. Тэр хүү нь хөтлөгч Я.Учрал гэдгийг уншигчид маань мэдэх биздээ. Хөтлөгч Учрал ээжээсээ ганц ч хойд ээжээсээ хоёр дүүтэй болж таараад байна. Тэгвэл ах дүүс саяхан нэгэн байгууллагын нээлтийн үйл ажиллагааг хөтлөжээ. Жүжигчин Баярмаа өөрийн цахим хуудаснаа “Бид хоёр адилхан байна уу. Агаатайгаа хөтлөөд сайхан байлаа. Би чинь төрсөн ахтай хүн шүү дээ. Агаагаас сурах юм их бий, сонсох ч юм их бий гэж. Дүү нь танийхаа улаан фэн шүү дээ. Миний сайхан ах” хэмээн бичиж нийтэлжээ.
1965 оны 10-р сарын 2-нд Төв аймгийн Угтаалын САА-д гарсан түймрийн улмаас 13 оюутан нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Уг хэргийн улмаас нас барсан оюутнуудын дурсгалд зориулан “Халуун сэтгэл” хэмээх УСК хийгдэж байсан бөгөөд уг кинонд жүжигчин А.Ганчимэг тоглосон.
Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ олон кинонд тоглосон сайхан бүсгүйчүүд олон бий. Тэдний нэг нь жүжигчин Хүрэлээгийн ууган охин Намуун. Тэрбээр татварын нягтлан бодогч мэргэжилтэй.
Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл байдаг. Харин түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг нь цөөн. Залуусын төлөөлөл болж Х.Намуун багаасаа мөрөөдөж явсан өөрийнхөө нэрийн уруулын будгийг бүтээжээ. Түүний энэхүү санааг аав ээж нь анхандаа дэмжээгүй бөгөөд “Мөрөөрөө ажлаа хий. Чи чадахгүй” хэмээн дэмжээгүй байна. Ийн хэлэхэд нь тэрбээр “за за би хийж чадахгүй юм байна” гэж мөрөөдлөө орхихоор болжээ.
Драмын театрын жүжигчин Б.Одончимэгийг кино сонирхогчид сүүлийн үед андахгүй таних болсон. “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн уран сайхны кинонд гол дүр бүтээгээд үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Түүнийг өдгөө үзэгчид “эршүүд Одноо” хэмээх болсон нь “Аз жаргалын шок” кинонд бүтээсэн дүртэй нь холбоотой.