Эмэгтэй хүний ихэмсэг төрх, дэгжин байдлаараа загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг чадамгай илэрхийлэх энэ бүсгүйг С.Сарнай гэдэг. Тэрбээр олон жил Япон Улсад 10 гаруй жил ажиллаж амьдарсан. Яруу найраг Ш.Дулмаагийн зээ охин гэдгийг загварынхан андахгүй мэднэ.
Ангилал: Эдийн засаг
Монголын дууны урлагийг манлайлаж яваа эмэгтэй дуучдыг тэргүүлдэг МУГЖ Т.Ариунаа гал цог, эрч хүчийг фэнүүддээ бэлэглэж чаддаг.
Тэрбээр фэйсбүүкийг идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Гэхдээ дуучин бүсгүй маань бусдаас арай өвөрмөцөөр хөтөлдөг. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, залуусаа үргэлж хийж бүтээхэд уриалдаг. Болохгүй, бүтээхгүй зүйл ярихын оронд үргэлж урмын үг хайрлаж, эрч хүчийг илгээдэг цоглог бүсгүй маань сүүлийн үед модель болоод буй.
“Universe best songs” уралдааны анхны ялагчаар оюутан байхдаа тодорсон Ч.Цэлмүүнийг залуус андахгүй билээ. Тэрбээр “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл, “Ээжийн дайсан” киноны гол дүрд тоглож хэн хүний танил болсон. Тэгвэл тэрбээр биотехнологич, хүнс судлаач мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх төслийн координатороор ажиллаж яваа хөдөлмөрч бүсгүй.
Урлагийн тайзнаа “Гала” хамтлагаар танигдсан дуучин Ч.Уранхолбоог ихэнх хүмүүс Ану нэрээр нь мэддэг. Овсгоотой сэргэлэн эгчийнхээ нэрээр Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар нь олны танил болсон гэхэд хилсдэхгүй.
УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг тайзны уран бүтээлээс нь гадна “Хязгааргүй”, “Аав”, “Учрал” дэлгэцийн бүтээлээрээ олны танил болсон. Олны танил болсон цагаасаа эхлэн охид, бүсгүйчүүдийн овоо хараанд өртөж, зүрхийг нь шархлуулаад байгаа гэнэ лээ. Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах бичлэгийг үзээрэй. Олон хүний асуултад хариулт өгчээ.
Загвар өмсөгч С.Сарнай тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй билээ. Тэгвэл тэрбээр шоунд оролцохдоо өмссөн хувцсаа өөрөө оёсон гэнэ. С.Сарнай “2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм.
Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” нэрээрээ олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд”Ноён Бондгор” хэмээх содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдэг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, ” Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болсон.
Сүүлийн үед тэрбээр кино жүжигчин болоод буй гэнэ лээ. Нэг сарын дотор гурван кинонд тоглох санал хүлээн авч өөрт таалагдсан дүрээ бүтээсэн ажээ. Хийж бүтээхээр жигүүрээ хийн яваа дуучин залуу маань “Саналаа битгий худалдаарай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгосон. Түүнийг нэр дэвших гэж байна шуум дэгдсэн.
Загвар өмсөгч, жүжигчин Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпотой үерхэж, хайрынхаа халуунд шатаж явсан. Хосууд хэдэн сарын өмнө хоёр тийшээ болсон хэмээн ойр дотныхон нь шивэр авир гэлцэх болсон.Тэгвэл энэхүү яриа нь үнэн бөгөөд Шүүдэрээ гадуур шинэхэн амрагтайгаа зугаалж яваад олны хараанд өртсөн гэдэг.
“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил бослон мисс бүсгүй маань АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй болсон.
Монголын хөгжим сонирхогч залууст Швейцарийн үндэсний урлаг болох ёодол хэмээх урсгалыг мэдрүүлсэн дуучин бол П.Баярцэнгэлийг танихгүй хүн Монголд үгүй. Өдгөө тэрбээр “Яг л түүн шиг” шоугаар ням гариг болгон уулзаж буй.