“Эра” төвийн загвар өмсөгч Ариунчимэг буюу Ариг уншигчид таних биз ээ. Тэрбээр хэд хэдэн рекламанд тоглож олны танил болсон. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсч өдгөө хошин урлагт хүч үзэж яваа. Үзэсгэлэнтэй бүсгүй өдгөө цахим од хэдийнээ болжээ. Түүнийг 32 мянга гаруй хүн дагадаг бөгөөд нэг зураг оруулахад 10 мянга гаруй лайк цуглуулдаг юм байна.
Ангилал: Эдийн засаг
“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны киноны гол дүрд тоглож олны танил болсон Г.Золзаяаг уншигч та андахгүй биз ээ. Тэрбээр өмнө нь “Sound of kiss” охидын хамтлагт дуулдаг байсанг дууг нь сонссон залуус л танина. “Шүрэн бугуйвч”, “Итгэл”, “Амьдралд тавтай морил” киноны туслах дүр, “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд тус тус тоглосон. Түүнчлэн “Хуримын сюрприз”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг кинонд тоглож үзэгчдийн эчнээ танил болоод авсан хөдөлмөрч нэгэн.
Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 2010 онд гарч үзэгчдийг байлдан дагуулж, эрчүүдийг цэргийн алба руу хошууруулсан цуврал бүтээл бол “Тусгай салаа” кино юм. 60 ангит эл бүтээлийн гол дүрүүд болох компанийн захирлын хүү Сүлд, хөдөөний адуучин залуу Дэндэв, хуулийн ангийн оюутан, хөгшин цэрэг Түшиг нар тэр л дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн.
Хөтлөгч Р.Нямбаярын бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийг үзэгчид шимтэн үздэг. Телевизийн нэвтрүүлгээсээ хойш онлоайн буу халалтыг түгээж дуучин С.Сэрчмаатай хамтран “NB&SAlly” цахимаар амжилттай хүргэж дуусгасан билээ.
“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт шагналын хур буугаад байгаа юм. Тодруулбал, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр СУИС-т төлбөргүй суралцах урилга гардуулсан. Тэгвэл өнөөдөр “Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг Барилга хөгжлийн төвд өнөөдөр зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ үеэр З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, А.Отгонбаярт Тэргүүний барилгачин цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэлийнхэнд дуулгав.
Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина.
“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн нэг П.Хан-Уул хэдийнэ “халтуурчин” болсон сурагтай. Тэрбээр хоёр дуу 500 мянгаар дуулах бөгөөд энэ тухай тодруулахаар утсаар холбогдоход “Хоёр дуу 500 мянгаар дуулж байгаа. Юуны өмнө манай продюссертэй ярьж тохирох хэрэгтэй” гэжээ.
Ийнхүү шар хэвлэлээр түүнийг продюссертэй болж шинэ жилийн халтуур хийж яваа тухай бор шувуу нисч эхэллээ.
Бөөрөнхий малгай хазгайдуулан тавьж, нүүрэндээ үл мэдэх инээмсэглэл тодруулах түүнийг харахад нэг л танил. Хэдийгээр 30 гаруй жил өнгөрсөн ч дугуй малгай, нүднийх нь харц төдийлөн өөрчлөгдөөгүй байв. Үзэгчдийн сэтгэлд хүүхэд насны гэнэн төрхөөрөө тодхон үлдсэн долдугаар ангийн хүүтэй уулзахаар цаг болзлоо. Тэр бол “Зуслангийн найзууд” киноны атаман Чинбат буюу хурандаа Г.Мөнхдөл юм. Түүнийг “Дэлгэцийн танил” буландаа урьчихаад өнөөх атаман төрх, томоогүй дүрээр нь төсөөлж суулаа. Зуслангийн атаман маань хэдийнэ 40 насны босго алхсан ч киноныхоо тухай ярихдаа нүд нь сэргэж, тухайн үеийн үйл явдлыг өчигдөрхөн юм шиг тод санаж, дүрслэн ярьж байгаа нь яг л бяцхан жаал шиг хөөрнө.
Монголын хөвгүүдийн хамтлагуудын нэг нь “Нэгэн зүгт”. Тус хамтлагийн Дуучин С.Заяаг хамтлагийнхаа нөлөө бүхий гишүүн гэдэг. Тэрбээр хаана ч явсан үзэсгэлэнт эхнэрээрээ гоёдог гэнэ лээ.
Түүний эхнэр нь МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өдөр бүр үзэгчидтэй уулздаг Д.Одзаяа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл царайлаг нэвтрүүлэгч бүсгүйн төрсөн өдөр өчигдөр тохиож бэлгэнд дарагджээ. Бэлгээ задлах мөч нь.
“Х-Түц” продакшны жүжигчин А.Туяаг үзэгчид андахгүй сайн танина. Харин тэрбээр хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон. Түүнийг “Миний хөрш чөтгөр”, “Цасан охин”, “Single Ladies” зэрэг кинонд тоглосон гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Өдгөө жүжигчин Оюунтуултай хамтран T&Т нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд удахгүй шинэ уран бүтээлээ хүргэх гээд тун завгүй яваа.