Английн ханхүү Чарльз гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт захидал илгээжээ. Өнөө орой болох “Монгол сонгодог 2” тоглолтонд оролцохоор ирсэн ОХУ-ын ардын жүжигчин Дарим Линховойн багш нь уг захидлыг авчирсан байна.
Тэрбээр уг захидлаа өнөө өглөө фэйсбүүк хуудаснаа байршуулсан юм. Ханхүү өмнө нь түүний дуулсан “Гилбэрийн хатан” дуурийн Елекцийн ариг шимтэн сонссоноо дурдаад түүний дуурийн од болох ирээдүй хүлээж буйг бичсэн байна.ОХУ-ын Марийнский театрт түүнийг дуурь дуулахад нь үзэхээр очно гэдгээ дурджээ.