Орой болгон мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч олонтой учирдаг МҮОНТВ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч нарын залгамж халааг Д.Одзаяа залгаж авсан билээ. Өөрийн цахим хуудаснаа дэлгүүр хэссэн талаараа байнга дуулгалаа гэж хүмүүсээс зэмлэл хүртдэг байсан бол тэрбээр разил луувангийн торт хийх аргыг бүсгүйчүүдэд зааж өглөө.
Ангилал: Эдийн засаг
Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ. “Монголын дизайнеруудын холбоо”-ны нэгдүгээр зэрэглэлд харъяалагддаг тэрээр сүүлийн жилүүдэд “Шилмэл загвар” агентлагт багшилж, чамгүй олон шавьтай болоод байгаа.
Сүүлийн үед жүжигчин бүсгүйчүүд кино найруулж, продюссер хийж, эмнэлэг тохижуулж янз бүрээр нийгэмд нөлөөлөх гэж оролдох болсон. И.Одончимэг,У.Уранчимэг,Г.Ундармаа гээд хүчтэй бүсгүйчүүдийг нэрлэж болно. Тэгвэл жүжигчин Т.Хулан эгч нартайгаа орон зай булаацалдаж барьцсан бололтой кино продюссер болох юм гэнэ. УДЭТ-ээс гарсаныхаа дараа хэсэг чимээгүй байсан Т.Хулан өөрийгөө продюссер гэж бодсон бололтой удахгүй нээлтээ хийх кинонд продюссерийн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн байраа эзэлсэн “Азийн супер модель” тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга багш болсон.
Нэг хэсэг өөрийн уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Нараг танихгүй хүн үгүй ээ. Ээж болоод уран бүтээлээ түр хойш тавьсан тэрбээр удахгүй шинэ бүтээлдээ хүргэж тэсрэлт хийхээр зэхэж суугаа гэнэ лээ.
“Ромео Жульетта” Сонгодог жүжиг өнгөрөгч сард үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тус жүжигт Э.Тодгэрэл Меркуциогийн дүрийг бүтээсэн юм. Тэрбээр хөдөлгөөн, үг хэл гээд бүхэлдээ л тэр өөрийгөө Меркуцио болсон байлаа. “Энэ хотыг талцуулсан танай хоёр гэр бүлийг тахал идээсэй”…
Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. Тэрбээр СУИС-ийг төгсөөд “Х ТҮЦ” продакшнд жүжигчнээр ажилласан.
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн.
2016″ наадмын Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжлөв. Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам өчигдөр орой өндөрлөж шилдгүүдээ шалгаруулсан юм.
Жүжигчин А.Гэрэлцэцэгийг секси төрхтэй хэмээн олон тодотгодог. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийгөө эрэгтэйлэг хэмээн нэгэн нэвтрүүлэгт орж байх үеэрээ онцолсон.