“ОВГОР” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Нээлтийн арга хэмжээнд 1,000 гаруй үзэгч, уран бүтээлчид, урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж, “ОВГОР” киноны баярыг хамтдаа хуваалцлаа.
Мөн БНСУ-ын алдарт уран бүтээлчид болох Super Junior хамтлагийн дуучин, жүжигчин Чой Шивон (Choi Siwon), “Айл бүрийн зурагтаар” өнөөдөр ч үзэгчдийн танил болсон нэрт жүжигчин Сон Дон Ил (Sung Dong-il) болон бусад 10 гаруй уран бүтээлч нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэлээ
“ОВГОР” уран сайхны кино 2026.10.08-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ.
Кино театруудын мэдээллээр нээлтийн өдрөө “ОВГОР” нь бүх кино театруудад хамгийн өндөр тасалбар борлуулалттай кино болсон байна.
Үүгээр зогсохгүй сошиал орчинд “ОВГОР” гэх хайлт бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрч, киноны талаарх сонирхол эрчимтэй нэмэгдэж байна.
Мөн “ОВГОР” киноны албан ёсны инстаграм болон фэйсбүүк хуудсууд дээр богино хугацаанд маш олон mention болон tag хийгдсэний улмаас META компаниас 24 цагийн стори нийтлэх эрхийг түр хугацаанд хязгаарласан байна.
