Ангилал: Спорт

БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадам амжилттай өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнаж түүний баяр дээр нь баяр нэмсэн юм.

Их сумогийн 2014 оны намрийн Аки башёгийн банцукэ буюу чансаа гарлаа.Тус башёг Монголын гурван Ёкозүна тэргүүлж барилдана.Тус башёгийн өмнө Монголын Ониараши Өлзийжаргал, Тайга Шаравнямбуу нар зодог тайлсанаар Монголын 26 сумоч барилдана. Ингээд дээд зиндаа болон Монголын бөхчүүдийн чансааг танилцуулъя.

Наймдугаар сарын 23-29-ны хооронд Тайвань улсад зохион байгуулагдсан Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд монгол улсаа төлөөлөн 5 настай Э.Одмаа оролцжээ.

Монгол улсад анх удаагаа Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)ныУдирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо 2014 оны 8 дугаар сарын 26-28-нд Блю Скай зочид буудлын цогцолборт зохион байгуулагдаж эхлэв. Хурлын бэлтгэл үйл ажиллагааг ОУОСХ-ны албан ёсны гишүүн Монголын оюутны спортын холбоо хариуцсан ажээ.

ССАЖЯ болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо энэ сарын 30-ны өдрийн 18:00 цагаас “Фитнесс өдөрлөг”-ийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байглуулах гэж байна. Уг өдөрлөгийг классик бодибилдинг, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн төрлөөр явуулах ажээ. Энэхүү өдөрлөгийн техникийн зөвлөгөөн 8-р сарын 28-ны 14 цагаас Flex gym фитнесс клубт болно.

Монголын Жүдо бөхийн холбооноос дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдынхаа нэрсийг албан ёсоор зарлалаа. Челябинскийн татамид дэлхийн 120 орны 465 эрэгтэй жүдоч, эмэгтэй 286 нийтдээ 751 цагаан өмсгөлтөн зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Монгол Улсаа төлөөлөн зодоглох эрэгтэй жүдочид:

ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клубт болж байна. Энэ сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж байгаа билээ.