Ангилал: Спорт

Тайван улсын Каошиун хотноо өнгөрсөн наймдугаар сард Олон улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хурал болжээ. Уг хурлаар 2016 оны ДАШТ-ийг зохион байгуулах орныг зарласан юм.

АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа манай бөхчүүд одоогийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

“Инчён-2014” Азийн наадам таагүй мэдээллээр үргэлжилж байсан ч өнөөдөр баярт мэдээг дууллаа. Манай тамирчин ОУХМ Д.Отгондалай 60 кг-ын жинд Филиппиний тамирчин Суарез Чарлытай тулалдаж ялалтыг байгуулан “АЛТАН” медалийн эзэн боллоо.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өчигдөр болсон боксын медалийн төлөө манай тамирчид рингенд хүч үзсэн.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдав.

Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Азийн наадамд аваргалж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр -100 кг-ын жинд алтан медалийн төлөө ;элхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж ялсан юм. Ингэснээр Монголын тамирчид Азийн наадмаас гурав дахь алтан медалиа авч, эх орныхоо төрийн дууллыг Инчеоны хотын тэнгэрт гурвантаа эгшиглүүллээ.