Ангилал: Спорт

Энэ сарын 24-29-ны өдрүүдэд ХонКонгийн Тусгай олимпийн 40 жилийн ойн нэрэмжит Зүүн азийн бүсийн тэмжээнээс манай баг тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 медальтай ирлээ. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, ХонКонг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдснөөс манай тамирчид ийнхүү бахдам ажилтын эзэд болжээ.

Дэлхийд чансаа дээгүүрт тооцогдох Япон улсад болсон Хүндийн өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Мексикт болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, ГУРАВ хоногийн хугацаанд хоёр том тэмцээнээс ЗУРГААН алтан медаль хүртсэн Хүндийн өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг Ривер клуб хүлээн авч уулзан гэр бүлээрээ, дасгалжуулагчийн хамт Tokyo 2020 хүртэл Ривер клубт хичээллэх, амрах эрх олгож, хүндэтгэл үзүүллээ.

“ГОЛДЕН ЖИМ” ФИТНЕС КЛУБ-ээс жил болгон зохион байгуулдаг “MISS AND MISTER – 2016” тэмцээн болон “Zumba Pink” party 2016.11.26-нд 3,4-р хорооллын Дамдинбазарын гудамж-49 Модны 2-т “Amure” зочид буудлын 5 давхарт 18 цагт зохион байгуулагдах гэж байна.

Арабын нэгдсэн Эмират улсад урьд шөнө өндөрлөсөн Цээж бодолт, соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс монгол хүүхдүүд 23 цом хүртэж, бахдам амжилт үзүүллээ. “Тояа” академийн 55 сурагч, есөн багшийн хамт энэ тэмцээнд зургаан ангилалд өрсөлдсөн байна.

Араын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өчигдөр эхэлсэн жудо бөхийн олимпийн оноо олгох “Grand Slam” тэмцээнд Монголын эмэгтэй тамирчид амжилттай оролцлоо. Тодруулбал “Тэмүүжин” жудор бөхийн клубын тамирчин олимпийн хүрэл медаль, Ази тивийн аварга Г.Отгонцэцэг -48 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн уг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болж, эх орныхоо нэрийг дахин гаргалаа.

“Голден жим фитнесс клуб”-ээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа эцэг эх, ар гэрийн санхүүгийн боломж бололцоогүй эмзэг бүлгийн болон илүүдэл жинтэй хүүхдүүдэд зориулж жин хасах хөтөлбөрөө эхлүүллээ.

“Тэнгэрийн Модун” ТББ, “Гайхамшигт Монгол наадай” ХМХ, Говьсүмэр аймгийн ЗДТГ, Говьсүмбэр аймгийн Уяачдын холбоо хамтран Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж, хойч үедээ үлдээх үүднээс “Монгол адуу” тэмцээнийг зохион байгуулж байна.