Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Оросын олон үндэстний бөхийн барилдаанд Г.Гантулга 3-р байр эзэллээ
Спорт

Оросын олон үндэстний бөхийн барилдаанд Г.Гантулга 3-р байр эзэллээ

Урлаг Урлаг05/12/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e1859d3cef5d59dda5d00dc36e03644f7798665692016-12-05-12-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол улсаа төлөөлөн оролцсон сонсогч, бөх ОХУ-ын Москва хотод болсон “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдаанд “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин, Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоо овогтой Гантулга 3-р байр эзэллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотын Иван Ярыгины нэрэмжит Бөхийн ордонд “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдааны”-ы 11-р дугаар наадам амжилттай явагдаж өнгөрсөн юм.

Энэхүү тэмцээнд Казахстан, Кыргистан, Туркменистан, Азарбержан, Дагистан, Монгол, Орос гэсэн улс орноос Буриад, Кабардино-Балкар, Карачаево-Черкес, Халимаг, Дагестан, Тыва, Якут, Татарстан, Башкир, Чуваш, Ингушет болон Ханты Мансийскийн өөртөө засах тойргоос нийт 200 нэртэй тамирчин оролцсоны дотор урилгаар оролцсон Монгол, Таджикистан болон Гуржийн бөхчүүд багтсан юм.

Тус тэмцээнийг жил бүр явагддаг энэ тэмцээнд Оросын үндэстнүүдийн таван төрлийн барилдаан зохиогддог. Тухайлбал, буриадын бөхийн барилдаан, Орос үндэстний “За-вороток” барилдаан, татарын “Корэш”, Кавказын ард түмний барилдаан болон Якутын “Халсагай” барилдаан багтдаг гэдгийг хэллээ. Барилдаан 70,80 болон 80-аас дээш гэсэн гурван жинд барилддаг байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн уг тэмцээнд оролцсон Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоогийн Гантулга нь буриад бөхийн барилдааны 80-аас дээш жинд барилдаж 3-р байр мөн уг наадмын “Уран гараа дэвээ” тусгай шагналын эзэн боллоо. Г.Гантулга нь сүүлийн таван жил энэ фестивальд болон Улаанталбай дээр зохиогддог Оросын бүр ард түмний наадамд, тасралтгүй ажилттай оролцог бөх юм.  

М.Буянжаргал

1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026
Спорт Урлаг

Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

07/07/2026
Спорт Урлаг

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.