Ангилал: Оддын амьдрал

14 насандаа мисс болсон жүжигчин Б.Хуланг танихгүй хүн үгүй биз ээ. Айлын дундах хүүхэд тэрбээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Монголын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн эгнээнд тэргүүнд бичигддэг жүжигчин бүсгүй маань анх удаагаа том охиныхоо зургийг дэлгэлээ. Дунд сургуульд байхдаа фото мисс болж байсан Б.Хуланг хуулбарласан юм шиг адилхан юм аа. Түүний охин энэ жил гуравдугаар ангийн сурагч болсон гэнэ шүү.

Монголын “Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар”, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр заяаныхаа ханиар Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. Тэгвэл хосууд одонгийн хүүхдээ өлгийдөн авсан гэнэ шүү.

“Чонын алтан шагай” киноны Тансаг гэх залуугийн дүр болон “Нар гарнаа аз жаргал минь” телевизийн олон ангит кинонд Ангараг гэх залуугийн дүрээр үзэгчдийнхээ зүрхэнд хоногшсон жүжигчин Ө.Мөнгөнтулгыг үзэгчид андахгүй сайн танина.

Урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргалыг залуус андахгүй танина. Тэрбээр “Universe best songs” наадмын тайзнаас уран бүтээлээ туурвидаг байсан бол биө даасан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдодоо хүргэдэг болсон дууч бүсгүй энгийн амьдрахыг хүсдэггүй нэгэн. Тодруулбал, цохилох зүрх, цаг зав, хөрөнгө гээд бүх зүйлээ шингээж уран бүтээл бүтдэгийг ойлгосон гэдэг. Энгийн амьдрахыг хүссэн бол клип хийлгэх мөнгөөрөө хэрэгтэй зүйлээ худалдаж аваад амьдарч болох байсан. Гэхдээ ингэвэл би хүсэл, зорилго мөрөөдлөө хуурсан болно. Дуртай зүйлээ хийж байж тайван амьдарч болохыг ойлгосон хэмээсэн удаатай.