Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа
Оддын амьдрал

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

Урлаг Урлаг24/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын продюсер асан Харви Вайнштейн 2006 онд телевизийн продакшны туслах асан Мириам Хэйлид бэлгийн халдсан хэрэгт буруутгагдан, Нью-Йоркийн шүүхээс 15 жилийн хорих ял сонслоо. Шүүхийн шийдвэр есдүгээр сарын 23-нд Манхэттенд гарсан байна.

Хэйли шүүхийн хурлын үеэр хохирогчийн мэдүүлэг өгч, уг хэргийн дараах долоон жилийн хугацаанд өөрт нь тохиолдсон дарамт, доромжлолын талаар ярьжээ. Тэрбээр Вайнштейн, түүний өмгөөлөгчдийн баг болон өөрийн нэр хүндэд халдах зорилгоор мөнгө авсан байж болзошгүй подкаст хөтлөгчдийн үйлдлээс болж олон нийтэд гутаагдсан гэж мэдэгдсэн байна.

Вайнштейн шүүхийн өмнө хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн ч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа аж.

Энэ хэрэг олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны дараа ийнхүү шийдэгдэж байна. Вайнштейн 2020 онд Нью-Йоркт бэлгийн хүчирхийлэл болон хүчингийн хэрэгт буруутгагдан 23 жилийн хорих ял авсан боловч 2024 онд Нью-Йоркийн дээд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, шинэ шүүх хурал явуулах шийдвэр гаргасан юм. Улмаар 2025 онд дахин шүүгдэж, Хэйлитэй холбоотой хэргээр дахин гэм буруутайд тооцогджээ.

Вайнштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн олон арван мэдэгдэл 2017 онд олны анхаарлын төвд орж, улмаар Холливудад болон бусад салбарт бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн хүчтэй өрнөхөд нөлөөлсөн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026
Оддын амьдрал Урлаг

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026
Оддын амьдрал Урлаг

Брижит Бардогийн хувийн эд зүйлс дуудлага худалдаагаар бараг 1 сая еврод хүрчээ

24/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026

Жессика Лэнж “King Kong”-ийн дүрд гологдож байсан тухайгаа ярив

24/09/2026

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026

Моника Беллуччи нас ахихыг амьдралын жам ёсны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.