Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Түмэн адуу уяачдын холбооноос мэргэжлийн сумогийн 68-дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид хурдан удмын адуу бэлэглэжээ
Ангилал: Оддын амьдрал
“Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө” дууны клипний дүр төрхөөрөө олны танил болсон жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэг бид андахгүй.
Түүний авьяас билиг, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн “МУГЖ” цол тэмдгээр шагнах тушаал гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр гавьяатаа ийнхүү гардан авчээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монголын урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож олон гайхалтай тайз дэлгэцийн бүтээлээрээ түмэн олноо хүндлэгдсэн жүжигчдийн нэг бол МУСТА Н.Цэнд-Аюуш билээ. Тэрээр энэ их ажлынхаа хажуугаар Монголын урлагийн залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдаг юм.
Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас “Гран при” шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.
“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй “Учиртай гурав” уран сайхны кинонд тоглон олны танил болсон түүнийг та бүхэн сайн таних биз ээ. Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон тэрбээр найруулагчийнхаа сэтгэлийг татаж ирээдүйн ханиатайгаа учирч байсан гэдэг. С.Билгүүн ч сайхан бүсгүйг алдахыг хүсээгүй бөгөөд удалгүй хуримаа хийсэн.
“Sweetymotion” хамтлаг сүүлийн жил гаруйн хугацаанд нам гүмхэн байх болсон. Хамтлагийн бүсгүйчүүд гэр бүлдээ цаг заваа зарцуулж бүл нэмсэн. Харин цэнхэр өнгөнд дурлагч Э.Ганболор л ганц биеэрээ явна. Тэрбээр ганцаараа байгаа дээрээ ихийг бүтээхийг эрмэлзэж буй бололтой. Учир нь “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын суудалд заларсан байна.
63 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа дэлхийн мисс 2015 энэ жил БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа юм. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр дууссан бөгөөд эцсийн байдлаар Намшир Ану шалгарч тив дэлхийд цуутай дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Мисс Н.Анугийн товч танилцуулгаас хүргэж байна.
Anemone Цэнгэлэн хамтлагаа орхиж “МААZ” тай нэгдлээ
