Нэгэнтээ рок урсгалд хүч, өнгө нэмэн уран бүтээлээ туурвиж явсан энэ бүсгүйг амьд хөгжим сонирхогчид андахгүй сайн танина.
Тэрбээр бясалгалын их багш Шри Шри Рави Шанкарын их сургуульд шавилан сууж Энэтхэг улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн.
Нэгэнтээ рок урсгалд хүч, өнгө нэмэн уран бүтээлээ туурвиж явсан энэ бүсгүйг амьд хөгжим сонирхогчид андахгүй сайн танина.
Тэрбээр бясалгалын их багш Шри Шри Рави Шанкарын их сургуульд шавилан сууж Энэтхэг улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн.
“Sweetymotion” хамтлагийн хамгийн царайлаг, басхүү хөгжилтэй зантай гэгддэг Г.Сүндэрмаа ээж болоод удалгүй ажилдаа орсон. Түүнээс фэнүүд нь төрсөний дараа хэрхэн биеийн галбираа хадгалсан юм бол хэмээн асуух болсон гэдэг.
Нийтийн дуучидын дунд дэлгэрээд буй нэгэн хэвийн байдлыг эвдэж цоо шинэхэн залуу дуучин төрөн гарч байгаагын нэгэн тод жишээ нь залуу дуучин Т.Гүррагчаа, Т.Үүрийнтуяа нар билээ.Энэхүү хос дуучид маань хамтран уран бүтээл туурвиад удаагүй байгаа ч сонсогч олон “Хайр гэдэг..” гэдэг хэмээх нэгэн сайхан дууг нь хэдийнээ аялах болжээ.Нийтийн дууны хөгжилд томохоон шинэчлэл , хувьсал хийж байгаа залуу дуучид маань дараа дараагийнхаа шинэ уран бүтээлд орсон бөгөөд тун удахгүй олон олон сайхан уран бүтээл
“Хөөрхөн” хэмээн олноо танигддаг дуучин Ануг андахгүй сайн танина. Амьдралаа үргэлж өөдрөгөөр харж, шинэ бүхнийг илэрхийлж охид, бүсгүйчүүддээ үлгэр дуурайлал болдог тэрбээр аль хэдийнээ гэрийн сайн эзэгтэй болсон. Хоёр хүүхдийн ээж болсон хөдөлмөрч Ану үргэлж хамгийн сайныг хүүхдүүддээ сонгодог гэнэ.
Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Би эмэгтэй хүн”, “Анирлагч” зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.
О.Амгаланбаатарыг загвар сонирхогчид андахгүй. Харин дэлгэцийн бүтээлийг шимтэгчид Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн хийсэн “Учиртай гурав” уран сайхны кино болон “Содура” кинонд тоглосноор нь илүүтэй танина. Тэрбээр өөрийн үзэл бодлоо найзуудтайгаа чөлөөтэй хуваалцдаг төдийгүй тэднийгээ баясгаад авах үе ч бий. Бичиж буй зүйлээс нь харахад түүнийг чөлөөтэй хэмээж болохоор бололтой. Өөрийнхөө найз бүсгүйдээ хаягдсан “түүх”-ээ олонд хуваалцсан юм.
Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд “Чонон сүлд” кинонд гол дүрийг бүтээж олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр багадаа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгсч урлагтай амьдралаа холбосон.
Урлагийн сайхан хосуудын нэг бол О.Бат-Өлзий, ССарантуяа нар. Тэдний мэргэжил удам дамжиж хүү Б.Тамир нь жүжигчин болсон. Урлагийн гэр бүлийн залгамжыг Б.Тамир, Г.Золзаяа нар үргэлжлүүлэхээр хайрын романс эхлүүлсэн ч тэдний амьдрал бүтээгүй юм.
Хошин урлагийн “Маск” продакшны залуу жүжигчин А.Гэрэлцэцэгийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үзэгчид дүгнэдэг. Тэрбээр СУИС-ийг 2004 онд найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн.
Лондонгийн олимпийн болон ДАШТ-ийн мөнгө медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын фэнүүд олон. Түүний тамирчны карьер амжилттай өсч яваа ч гэр бүл нь тогтворжиж өгөхгүй байсаар хоёр тийш болсон. Энэ тухайгаа хэдэн сарын өмнө тэрбээр эх орондоо ирэх үеэрээ ойр дотны найзууддаа “Бид хоёр тусдаа амьдарч байгаа. Хүүхдээ л их санах юм даа” хэмээн сэтгэлийн үгээ уудаалсан гэдэг.
