Ангилал: Оддын амьдрал

“Би Монголчуудаа гэгээн сайхан хөгжим сонсоосой, Монголын хөгжмийн урлаг дэлхий дахинд түгээсэй гэж хүсдэг, тэгж ч зүтгэдэг” хэмээн эгэлхэн ярих эрхэм хүмүүн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны доктор, Профессор Бор-Боржигон Нацагийн Жанцанноровын албан ёсны цахим хуудас өнөөдөр нээлтээ хийж байна.

Саяхан “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцохдоо “ганц бие ээж” гэдгээ хэлж өөрийн хувийн амьдралаа цэнхэр дэлгэцийн өмнө нуулгүй хоолой зангируулан хүүрнээд авсан дуучин Нара хөдөлмөрч нэгэн гэдгээ алхам тутамдаа үйлдлээрээ харуулаад буй. Гэртээ хүүгээ харахын зэрэгцээ саяхан бүсгүйчүүддээ зориулаад гоо сайхны сургалт явуулаад амжсан. Тэгвэл дуучин бүсгүй уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийллээ.

Телевизийн шоунд олны танил эрхэмүүд уригдан оролцож 10 хоногийн турш хоорондоо өрсөлддөг. Уншигч та бүхэн тус нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үздэг биз ээ. “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа “Хорин нэгэн мянга”реалити шоуны шинэхэн дугаарт дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар оролцож, тун чиг өрсөлдөөнтэй хүч үзэж байна.

“Камертон2” шоунаас төрөн гарсан “БИД4” хамтлагийнхан маш завгүй ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө “Хүсэл мөрөөдөл” дуугаа гаргасан тус хамтлаг маань бас нэгэн цоо шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ.

Энэ залууг хүн болгон таних биз ээ. МУСТА жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр. “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, “Гэнэтийн бэлэг” романтик жүжиг зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн орон зайгаа үлдээж яваа авьяаслаг жүжигчин. Тэрбээр уран бүтээлдээ шалиг залуугийн дүрийг бүтээдэг ч амьдрал дээрээ бол шал өөр гэдгээ олонтаа хэлж байсан удаатай. Түүний ээж нь “миний хүү юм юманд их адтай” хэмээн дурсан ярьж байсан удаатай.

Жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаярыг уншигч та бүхэн андахгүй ээ. Түүний тоглосон киног үзээд инээхгүй байна гэж бараг л үгүй. Сэргэлэн, цовоо дүр төрхийг бүтээж явдаг цоглог залуу. Сүүлийн үед хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ажиллаад тун чиг завгүй яваа сурагтай.

Монголд гарын таван хуруунд багтах цөөн хэдэн Азийн топ моделиуд бий. Тэдний нэг бол загвар өмсөгч Т.Туяамаа. Монгол бадарчин Амайтай үерхэж байгаа хосууд удалгүй хоёр тийш болсон. Олон эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүйг ямар азтай аавын хүү гэргийгээ болгох бол асуулт өдгөө ч тайлагдаагүй хэвээр. Тэрбээр хайртайгаа учирсан гэдгээ цахим хуудаснаа нийтэлсэн ч өнгөөг хүртэл нууцалж байгаа юм. Тэгвэл нууцхан хайраа тун удахгүй зарлах биз ээ гэх олон ч байна.

Драмын залуу жүжигчин Б.Тамир уран бүтээлийнхээ хажуугаар “найруулагч”-ийн ажилд дурлаад бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авах болсон. Энэ сард нээлтээ хийсэн “247 градус” романтик инээдмийн кино түүний гурав дахь бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл юм.

Шинэ үеийн кино жүжигчдийг өнгөлж байгаа залуусын нэг бол М.Баярбат.Тэр тусмаа хамгийн сүүлд “Миний ах атаман”киногоороо ёстой л нэг хуйхлаад өгсөн гэж хэлж болно. Энэ киног үзсэн маш олон үзэгч үнэхээр одоо манай кино урлагт ийм цэмцгэр, эрч хүчтэй залуу хэрэгтэй байсан гэж дуу нэгтэй магтаж байсан.