“Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоог хошин урлаг сонирхогч олон андахгүй сайн танина. Түүнийг жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид үнэлдэг. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй нь дүрийг шавилхан бүтээчихдэг авьяаслаг нэгэн.
Ангилал: Оддын амьдрал
Нэгэн үе Монголын хөгжмийн урлагт ZZ буюу Золбаяр гэх нэр ихэд сонсогдох болсон. Түүнийг өөрийн хамтрагч Мартатай хайрын романс үүсгэсэн ч гэж ярьдаг. Тэгвээл өдгөө дуучин залуу маань хөөрхөн хүүгийн эцэг болоод байгаа бөгөөд өөрийн гэргийгээрээ “City face” салоны үсчин Алтанцэцэг хэмээх эгэл даруу монгол бүсгүйг сонгожээ. Тэд одоо өөрсдийн хувийн бизнесээ хийж байгаа гэнэ шүү.
Бага насаа урлагийнхан дунд өнгөрүүлсэн Х.Баярмаа жүжигчин болохыг мөрөөддөг байжээ. Тэрхүү мөрөөдөлдөө хүрч өдгөө хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшины жүжигчнээр ажиллаж яваа. Аав, ээжийнхээ авъяасыг өвлөж жүжигчин болсон тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглож, үзэгчидээс өндөр үнэлгээ авч байгаа билээ.
Auro” фильм “Учрал” уран сайхны кино бүтээж буй. Эмгэнэлт хайрын түүхийг өгүүлэх уг дэлгэцийн бүтээлд Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Батушка буюу Т.Баттулга нар тоглосон юм. Найруулагчаар Б.Чингүүн ажиллажээ.
Германы Ханновер хотноо зохион байгуулдаг оны шилдэг бүтээлийн “Мост” фестивальд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцохоор болжээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-н хүртэл үргэлжлэх тус наадмыг түүний “Эдит Пиаф” моно жүжгээр нээхээр болсон байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд “Ийм сайн жүжиг найруулж өгсөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчдаа баярлалаа” хэмээжээ.
Голливудын одууд болох Стивен Сигал болон Эван Мак Грегор хоёр монголын “баячуудын хороолол” гэгддэг Зайсан дахь “Jardin Residence”-д орон сууц худалдаж авсан гэнэ. Зайсанд Монголын элитүүд болох “шинэ баячууд”, “урлагийн одууд”, “төрийн томчуул” гээд их мөнгө хийж чадсан хүмүүс л тэнд амьдардгийг тэд бас мэдэж ийнхүү сонгосон бололтой.
Хамаг Монгол” төслийн удирдагч С.Жавхлан МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хөндөнө хэмээн хэлж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт МҮОНТ-ээр шууд дамжуулахаар товлоод байсан халз мэтгэлцээний цагийг улс төрийн хүчний захиалгаар цуцалж, тэдний талаар нийгэмд ташаа мэдээлэл цацах болсныг буруутгаж байгаа аж.
Германы Ханновер хотноо зохион байгуулдаг оны шилдэг бүтээлийн “Мост” фестивальд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцохоор болжээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын3 хүртэл үргэлжлэх тус наадмыг түүний “Эдит Пиаф” моно жүжгээр нээхээр болсон байна.
Хувьсал продакшны залуу жүжигчин, найруулагч А.Ганчимэгийн эрс өөрчлөлт олныг гайхшруулж байна. Тэрбээр “Umbrellа” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн билээ. Сүүлийн үед “Тооцоогүй тоглоом” хэмээх дэлгэцийн гуравдахь бүтээл дээрээ ажиллаж байгаа чадварлаг, царайлаг жүжигчин бүсгүйн эрс өөрчлөлтийг толилуулая
Ретро поп урсгалаар Монголдоо анхдагч нь болж уран бүтээл туурвисан “HOT SPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар бие даан уран бүтээл хийж байгаа. Хамтлагаа тараасан гэж хэлэхэд болно.
