Жүжигчин О.Дөлгөөнөө олон эрчүүдийг харцыг татаж явсан. Харин түүний хайрыг М.Очироо гэх залуу татсанаар тэд үерхэлээ эхлүүлсэн гэдэг. Хосууд өнгөрсөн онд хүүтэй болж анхны үрдээ О.Ивээлт-Од хэмээх содон сонин нэрийг хайрласан. Энэ удаад эгдүүтэй О.Ивээлт-Одын шинэхэн гэрэл зургаас онцлоё.
Ангилал: Оддын амьдрал
Шинэ он гарснаар Монголын киночдын дунд тэсрэлт хийсэн Танхай тээгч уран сайхны кино гарч удаан хүлээсэн үзэгчдийн ёстой нэг цангааг тайлах шиг болж байна. Сүүлийн үед тус киног үзэхээр кино театруудаар хөл тасрахгүй байгаа бөгөөд бүх үзвэр нь урьдчилан захиалахгүй бол шууд очиход дууссан маш их эрэлттэй байгаа гэнэ. Тус кино нь Монголын чадвартай чансаатай гэгддэг олон уран бүтээлчдийг нэг дор цуглуулж чадсан бөгөөд зохиолын хувьд ч урд өмнө нь хөндөгдөж байгаагүй, бас хөндөхөөс аргагүй нэгэн сэдвийг тусгаж чаджээ. Тус уран бүтээлд хүүхэд гаргах боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай олон арван залуу хосуудын дуу хоолойг тусгасан аж. Тэгвэл тус киног бүтээсэн жүжигчин Бархүү, Одончимэг нар өөрсдөө “Тээгч эх” хайж байгаа гэнэ.
“Монголоороо сэрэхүй” төв нээгдэх гэж байна. Энэхүү төвийг Дуучин СТА Г.Эрдэнэчимэгийн санаачлагаар монголдоо анхлан бий биелэгээ, уртын дуу, монгол бичиг, монгол баясгал гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.
Тус төвд “Язгуур” хамтлагийн ахлагч н.Баянжаргал уртын дууны багшаар ажиллах гэж байгаа гэнэ. Ирэх долоо хоногийн нэгдэх өдрөөс сургалт нь эхлэх гэж буйг дуулгалаа.
Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ үзэгчдийн танил болсон МУГЖ Н.Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт АНУ-ыг зорьж багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэд харийн нутагт ажиллалж амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ талаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ цувралаар хүргэхийн хажуугаар кино уран бүтээлээ ч мөн үргэлжлүүлэл хийж байсан юм.
“Мөрөөдлийн театр”-ын авъяаслаг жүжигчин О.Дөлгөөнийг бид олон сайхан уран бүтээлүүдээс мэдэх билээ. Өнгөрсөн жил тэрээр өөрийн хайртай залууг олон нийтэд танилцуулж гэр бүл болцгоосон билээ. Удалгүй тэд үрийн зулай үнэрлэж аз жаргал дүүрэн амьдарч байгаа бол саяхан түүний нөхөр түүнд гайхалтай гэнэтийн бэлэг барьжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа бичиж ямар их жаргалтай байгаагаа илэрхийлжээ.
“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг залуу дуучин Баярцэнгэлийг өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй , чадварлаг дуучин хэмээн фенүүд түүнийг үнэлдэг. Гаргасан дуу бүр нь хит болж чаддаг дуучин залуугийн гэр бүлийн зурагнаас сонирхуулж байна.
Энэ бяцхан охин 1980 онд төрсөн. Түүнийг Г.Эрдэнэтунгалаг гэдэг. Үсээ хоёр салаа боож, номхон гэгч зогссон шавилхан охин энэ зураг дээрээ 3 настай байжээ. Харин өдгөө түүнийг бид Зохиолын дуучид дундаа хоолойны цар хүрээгээр ялгарч чадсан авьяаслаг дуучин гэдгээр нь илүүтэй танина.
Нийтийн дууны ертөнцөд нэгэн шинэ аялгуу нэмэн орж ирсэн дуучин бол дуучин Д. Намсрайноров. Түүнийг “Хонгор чамдаа”, “Амрагын болзоо”, “Санах тусамаа дуулаарай” гэх мэт дуунуудаар нь сонсогчид андахгүй мэдэх билээ.
“Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш, Б.Болдбаатар буюу Тэмпо нар нэг жил, гурван сар гаруйн өмнө 700-гаад мянган төгрөгийн үнэтэй хувцас зээлээр авсан ч өдийг хүртэл мөнгөө төлөхгүй зугтлаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мөн дуучин залуусын найз бүсгүйчүүд болох жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Намуунаа нарыг тухайн худалдагчийг доромжилсон гэх мессежийг дэлгэсэн билээ.
Тэгвэл энэхүү мэдээлэл жүжигчин П.Шүүдэрцэцэг тайлбар хийлээ.
