Ангилал: Оддын амьдрал

Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топ Э.Сэлэнгээг танина. Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг тэрбээр “Гоёл-2011” наадмын топоор тодорсон. “Шилмэл загвар” агентлагт багшилж байсан бөгөөд “Nine dots” агентлагийг тэргүүлж яваа.

Улсын драмын театрын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн үгүй. Тэрбээр сүүлийн үед кино урлагт хүчтэй гарч ирж байгаа найруулагч. Нас залуу ч чадварлаг найруулагч гэдгээ харуулж эхлээд байгаа энэ залуу шинэ гараад удаагүй байхад хоёр ч дэлгэцийн бүтээлийг хийлээ.

Монголчууд бидний омогшил бахдалыг “Олимпийн анхны аварга” төрөхөд мэдэрч уухайлан баярласан. Тэрхүү бахдалд аварга бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа.

Жүжигчин Д.Ганцэцэгийг алаг нүдэн хэмээн “Жинжиймаа” кинонд тоглосноос хойш таних болсон. Өдгөө “Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж дэлгэцийн уран бүтээлд илүүтэй тоглож буй. Цахим хуудасыг идэвхитэй хөтлөгч жүжигчин бүсгүй маань Сар шинийн гоёлоо найзууддаа сонирхууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа. Энэ хүрээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цолыг олгоод байна. Мөн жүжигчин Ц.Төмөрхуяг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Түүний хувьд АЖ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү юм.

​“А Capella” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Э.Мөнхтөр олон кинонд гол дүр бүтээсэн чадварлаг жүжигчин. Тэрбээр “Хайрын рекорд”, “Сэтгэлийн аргамж”, “Амьдралын амт”, “Сайн уу амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Хайр” кинонуудад дүрээ мөнхөлсөн юм.

Олимпийн анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулав. Н.Түвшинбаяр өнөөдөр өглөө Дюселдорфын цомын аваргын тэмцээнд оролцохоор мордож буй юм. Тэрбээр үргэлжлүүлээд Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилна.