Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна
Үзэсгэлэн

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

Урлаг Урлаг11/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан ОХУ-ын гавьяат зураач, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонт Федор Семенович Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.

Энэхүү үзэсгэлэнг дээр музейгээс гадна ОХУ-ын Алтайн хязгаарын засгийн газар, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Монголын урчуудын эвлэл, Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Монгол, Оросын баатар Ж.Гүррагчаа тэргүүтэн оролцлоо.

Ф.С.Торхов 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 68 бүтээлээ бэлэглэж байсан түүхтэй. Тэрбээр манай улсад найм дахь удаагаа үзэсгэлэнгээ гаргасны тавд нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтарчээ. Тэгвэл эл үзэсгэлэнд Ф.С.Торховын 1970-аад оны эхэн үеэр 2000-аад оны эхэн хүртэл 30 жилийн бүтээлээс дээжлэн хүргэж байгаа аж. Монгол орныг Ф.С.Торхов хоёр дахь эх орноо гэж үздэг байсан нь бүтээл туурвилын нэгэн хуудаст Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн түүхэн он тооллын бичлэг болон үлдсэн. Энэхүү үзэсгэлэнгээс зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан уран бүтээл, хөрөг зураг, монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, монгол хүний дүр төрхийг тод томруун дүрслэн харуулжээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь сан хөмрөгийн баялаг цуглуулгад тулгуурлан Монголын төдийгүй гадаад улс орнуудын урлаг, соёл, түүхийг илтгэх дурсгалт зүйлсийг олон нийтэд таниулах, соёл хоорондын харилцаа, харилцан нөлөөлөл болон түүхэн хөгжлийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.