-Өөрийн чинь эзгүйд өвсөнд ассан түймэр шиг нэгэн шуугиан дэгдлээ. Энэ асуудлыг ярилцахаар зорьж ирлээ. Илэн далангүй үнэнийг ярина гэж найдаж байна?
-Би ерөөсөө гайхахгүй байна. Миний гэр бүлийн ар талд асуудал бий. Яг ний нуугүй ярихад гэр бүлийнхээ хүнтэйгээ хоёр талд байгаа. Албан ёсны гэрлэлт цуцлуулах асуудал яг одоо яригдаад шүүхийн шатанд явж байна. Үнэндээ бол асуудал хэцүү шүү дээ. Би фэйсбүүк хаягнаасаа ингээд л ийм юм болжээ, би тийм бишээ гэлтэй биш, эвгүй.
