Ангилал: Оддын амьдрал

БНХАУ-ын “Авьяаслаг хятадууд-2011” шоуны гуравдугаар байрын шагналт М.Сунам-Уудам хүү Монголд ирж гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтод оролцож байгаа билээ.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушка буюу Б.Баттулгын хувьд өнөөдөр баярт өдөр тохиож байна. Тодруулбал “Мөрөөдлийн театр”-ийн гурван жилийн ойн шилдэг хөтөлбөрийн хаалтын тоглолтын үеэр буюу дөнгөж сая тэрбээр МУСТА-аар цолоор энгэрээ мялаалж, уг шагналыг багшаасаа гардан авлаа.

Дуучин П.Баярцэнгэл Швейцарийн хөгжлийн сантай хамтарч “Ёодол” нэртэй цомгоо гаргасан. Тэгвэл залуу уран бүтээлч ирэх долдугаар сард Швейцарт болох ёодолчдын наадамд уригджээ. Түүний уригдсан уг наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гэнэ. Хамгийн сүүлд залуу дуучин П.Баярцэнгэл хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан “Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэлсэн юм.

“Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, “Ану Хатан”, “The Call”, “Бурхан өршөөг” зэрэг олон киноны ерөнхий зураглаачаар ажиллаж аль хэдийнээ үзэгчдийн танил болсон чадварлаг зураглаач бол МУСТА Д. Ангараг билээ.

Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Жанцанноровын хөгжим, Д.Рэнцэндоржийн шүлэг “Ээж минь” дууг МУГЖ Э.Бүрнээбаяр, “Нюанс” хамтлагийн уран бүтээлчид хамтран дуулжээ.

“Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин О.Дөлгөөн энэ сарын долооны өдөр хүүтэй болсон билээ. Төрсөн цагаасаа цахим ертөнцөөс “түр чөлөө” аваад байсан жүжигчин эх хүний жаргалыг эдэлж байгаагаа өөрийнхөө цахим хуудсаар мэдэгдэв.

Орчин үед менежергүй ажил урагшаа явахаа байсан цаг. Энэ жишиг урлагийн салбараас ч нэвт үнэртдэг. Сүүлийн хэдэн жилийн туршид олны сонсох дуртай дуунуудыг дуулж, амьдруулж байгаа дуучдын цаана мятрашгүй ганц менежерээр ажиллаж байгаа нэгэн бол Төв аймгийн Бүрэн сумын харьяат, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан Доржгочоо аж.

Нийтийн дууны ханхүү, УГЖ, дуучин С.Жавхлангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр 34 нас хүрч байгаа бөгөөд фенүүдтэйгээ төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлог юм.