Ангилал: Оддын амьдрал

Буриад улсын ардын жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-ын рок попын ертөнцөд цахиру хагалж олдон сая Оросуудын шүтээн болж Монгол эх орныхоо нэрийг дуурсгасан дуучин Б.Амархүү ирэх сард нээлтээ “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг бүтээхээр бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглохоор болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард пробонд орох урилга ирж, цагаан сарын өмнөхөн Малайз улсад пробонд орсон бөгөөд пробоны хариу нь энэ сарын долооны өдөр гарчээ.

Монголын боксын холбооны 2014 улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар сарын 3-9-нд Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. 22 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн бол “Хангарьд”, “Хилчин” багууд удаалсан юм.

Саяхан Оросын холбооны улсад зохиогдсон “Miss Russia International-2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын титэм гарджээ. Мөн тэрээр “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болжээ.

Топ модель Ч.Уранбилэг БНСУ-ын нийслэл Сөүлд болж буй олон улсын загварын “Үндэсний топ” наадамд оролцож байгаа.

Тэрээр Япон, Сингапур, Малайз, Хятадад үндэсний хувцасаа гайхуулж явсан бөгөөд ирээдүйд хувийн загварын агентлагтай болохыг хүсдэг нэгэн.

Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч бүсгүй бол С.Төгсөө. Тэрбээр загвар өмсөхөөс гадна make up artist мэрэгжилтэй энэ бүсгүйг тун мэдрэмжтэй хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ.Түүний нөхөр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ц.Эрдэнэцогт гэдгийг уншигч та андахгүй.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сар шинийн баяраар Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнд өөрийнх нь хөргийг бэлэглэжээ. Тэрээр энэ талаараа “За Б.Лхагвасүрэн ахдаа зориулж бүтээлгэсэн зургаа сар шинийн баярыг тохиолдуулан барив. Таньдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Загварынхан дундаа эмэгтэйлэг, намбалаг гэгддэг “Шилмэл загвар” агентлагийн модель О.Хулангоо найз залуугаасаа 147 ширхэг сарнай цэцэг бэлгэнд авсан нь амьдралынх нь хамгийн сайхан мөч байсан тухай дурсчээ.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн шинэхэн цомгоороо сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Арван сар тээж, ангир уурагаа шимүүлж, амилуулсан, ачит Монгол ээж нартаа зориулсан энэхүү “МОНГОЛ ЭЭЖ” цомог нь бэлэн болж, хэвлэлтэд оржээ. Удахгүй онлайн хэлбэрээр гадаадад байгаа Монголчууддаа хvргэх аж.