Ангилал: Оддын амьдрал

Багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг охид олон. Харин энэхүү мөрөөдөлдөө хүрч үнэнч зүтгэж яваа уран бүтээлч бүсгүй тун ховор. Энэхүү хүслээ биелүүлж, өнөөг хүртэл тэр тусмаа хамтлагтаа үнэнч яваа “Sweetymotion” хамтлагийн дуучин бүсгүйчүүд. Тэд Монголын рок попын ертөнцөд өнгө төрх, дуулах ур чадвараараа өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Монголын отгон топ модель, шилдэг загвар өмсөгч С.Ариунбилэгт инэээж ч болохгүй, уурлаж ч болохгүй нэгэн явдал тохиолджээ.

Тодруулбал, тэрбээр нэг газар орж бие засах гээд орох үедээ машинаа нэгдүгээр эгнээнд тавьсан аж. Гэтэл дөнгөж ороод гараад ирэх хооронд нь машинын ачаад явчихсан байж. Энэ тухайгаа топ С.Ариунбилэг “Ичиж амьдраасай бие засаад гараад ирэхийн хооронд машин ачаад явчихлаа гэнэ үү дэндүү муухай юм аа” хэмээн ихэд бухимдалтай байгаагаа найзууддаа дуулгажээ.

Тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол ба туслах дүрийг чадварлагаар бүтээж үзэгч түмний хайр хүндлэлийг хүлээсэн УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг ирэх сард болох драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза-2014” олон улсын театрын наадамд нэр дэвшжээ.

Эрчүүдтэй холбогдож элдэв хов живэнд ороод байдаггүй тус хамтлагийн гишүүд хувийн амьдралаа жигдрүүлэхээр шийдсэн. Хамтлагийн гишүүн Ану өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа сайгүй хамт гүйх болсон бол Анхмаагийн хувьд урт удаан хугацаанд үерхсэн Билэгжаргал гэх залуутайгаа хослон амьдарч үрийн зулай үнэрлэсэн.

Өмнөд Солонгосын Чежу арал дахь циркийн ахлагч Г.Баатархүүг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзлаа. Түүнийг эх нутагтаа ирэх үеэр нь циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Камертоны Ганаа өөрийн мэргэжлээ сэтгүүлчээр сольж, эхнэр хүүхдээ ч бас цуг сольсон нэгэн. Тэрээр “хайр гэдгийг одоо л амсаж байна” хэмээн ярих болсон дуучин залуу маань “Жигүүр Гранд” группын захирал Баттөрийн охинтой тоонот гэрт толгой холбоод нэг их удаагүй байгаа.