Жүжигчин Г.Золзаяа өнгөрсөн онд хэвлэлийн гол байны нэг байсан билээ. Тэрээр нөхрөөсөө салсан, шоудалт гэх мэтээрээ нэлээд их олны хараанд өртсөн.
Түүнчлэн түүний тухай нэг шуугиан нь хүн зодсон хэрэг байсан билээ. Тухайн үед тэрээр энэ мэдээллийг эрс няцаан хүн зодоогүй гэж мэдүүлж байсан билээ.
Тэрбээр “Макс” бааранд найз нартайгаа наргиж байхдаа Ану гэх бүсгүйтэй муудалцсан байна. Ану гэх бүсгүй маргалдаад гэртээ харихаар гарахад Г.Золзаяа араас нь дагаж Ану бүсгүйг машинаа гараждаа тавих гэж байхад нь зодсон байна.
