Ангилал: Оддын амьдрал

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драмаа үзэгчдийн хүртээл болгоод байна. Шоу драмыг энэ сарын 10-наас эхлэн Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдох юм.

Танхим дүүрэн уригдсан үзэгчдийн хязгааргүй үргэлжлэх алга ташилтын дор үргэлжилсэн нээлтийн үеэр хурсан олныг баярлуулсан нэгэн үйл явдал болсон нь ССАЖЯ-ны сайдын тушаалаар “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх эрхэм цол тэмдгээр шагнагдсан юм.

“МАTRIX” салоны шивээсчин Бандгаа Монголын ноймор нэг шивээсчин гэгддэг. Зураач мэргэжилтэй М.Бат-Ирээдүй буюу Бандгаа нь рок попынхноос авхуулаад олны танил эрхмүүдийг шивээсээр гоёдог бөгөөд түүнийг зорих эрхмүүдийн цуваа тасардаггүй гэнэ лээ.

МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг нээлтээ хийх гэж буй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зураг авалтаас болж Драмын театраас хөөгдсөн, арга хэмжээ авахуулсан гэх яриа нэг хэсэгтээ л олны чихийг сортойлгоод байсан.