”Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Пүрэвбаатарын зураг, цомгийн худалдаа “Моннис”-т болж байна. Зураач мэргэжилтэй, лимбэ тоглох дуртай тэрбээр “Хэрвээ хүмүүс…” хэмээх цомгоо гаргаад байгаа билээ. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ амьдралд бууж өгөхгийг хүсээгүй түүгээр олон хүн бахархаж, лимбэний аялгууг нь сонсдог болсон.
Ангилал: Оддын амьдрал
“Номин талст” хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг МУСТА Т.Дэлгэрмөрөн элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй түмэн олондоо өргөн барих нээ.
Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар “Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэрээр БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 15-28 хооронд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дэлхийн 50 гаруй орны миссүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн сая сая хүн энэ тэмцээний ялагчид тодрох тэр мөчийг тэсэж ядан хүлээж буй билээ.
Загвар өмсөгч Т.Ундармаа нэг хэсэг сураг алдарсан. Тэгвэл тэрбээр саяхан “Монголчууд” сэтгүүлд өөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Өнгөрсөн сарын эхээр хайрт эгчийнхээ алтан амийг аврахаар донор нь болсон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа зорьсондоо хүрчээ. Тэрбээр эгчийнхээ элэгний донор болж, амьнаас амь тасалж өгөх сэтгэлийн үйлсэд түмэн олныхоо дэмжлэгийг хүсч хоёр өдрийн турш Бөхийн өргөөнд хандивын тоглолт хийсэн юм.
Монголын улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, профессор, Монголын дуурийн урлагийг үндэслэгчдийн нэг Г.Хайдавыг Монгол улсад танихгүй хүн байхгүй билээ. Залуу нас зүрх сэтгэлээ урлагт зориулсан түүний хувьд олон зуун гарын шавьтай. Тэрбээр СТА, дуучин Ө.Цэрэнчунтыг өөрийнхөө отгон шавь гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан юм.
Монголын үндэсний beatbox холбоог үүсгэн байгуулж өөрийн гэсэн шавь нартай болсон залуу бол Б.Нарандэлгэр. Түүнийг фэнүүд нь Ray нэрээр нь илүү сайн танина.
СТА, дуучин Ө.Цэрэнчунт “Алагхан хорвоод хоёулахнаа” дуугаараа та бидний танил болж байсан дуучин Ө.Цэрэнчунт удахгүй өөрийн тав дахь бие даасан тоглолтыг хийж байгаа билээ. “VIP 100” тоглолт нь энэ сарын 19-ны өдөр “IVY” ресторанд тоглогдох юм.
Зохиолын дуучдын гал тогоонд багтаж явдаг дуучин Б.Энхмэнд, Ц.Мөнхсоёл хоёр цахим хэвлэлээр дайтаж эхэлжээ. Тэдний хоорондоо дайтах, бие биенээ муулах, үзэн ядах, муу муухайг нь илчлэн ярих гол шалтгаан нь дуучин Ц.Мөнхсоёл саяхан “Яруу найрагч Н.Баянмөнх бид хоёрын амьдралыг миний найз Б.Энхмэнд нураасан” гэж амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь тэдний хооронд хов жив, хэрүүлийн шинжтэй алим шидэлцэхэд хүргэжээ.
