Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин А.Түмэн-өлзий морь жилийн барцадаа лифтэнд гацан гаргажээ
Оддын амьдрал

Дуучин А.Түмэн-өлзий морь жилийн барцадаа лифтэнд гацан гаргажээ

Урлаг Урлаг03/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tume9627826132014020310324365016972014-02-03-11-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголчууд уртын дуу хэмээх хүч, увидас бүхий эгэлгүй сайхан урлагийн эзэн болсон  ард түмэн. Уужим саруулхан тал нутгийнхаа хөг аялгууг түүгээр илэрхийлдэг нь гайхалтай. Өнөөгийн дэлхий дахинд уртын дуу  хэмээх өв соёл маань "Монгол" улсын нэрийг тодотгож өгдөг гэхэд болно. Энэ гайхалтай урлагаар уран бүтээлээ туурвидаг олон сайхан уртын дуучид бий. Тэдний нэг нь уртын дуучин А.Түмэн-Өлзий.

Тэрбээр өнгөрсөн онд өөрийн бие даасан тоглолтоо хийж үзэгч фэнүүдэдээ бэлэг барьсан. Уртын дууч бүсгүй "Би уртын дуу сурахын тулд маш их хичээн, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг хараад бахархдаг байсан. Тэгээд ч ойр дотны маань хүмүүс миний дуу хоолойг уртын дуу дуулахад тохиромжтой гэж зөвлөсөн. Уртын дуу дуулж эхэлж байхдаа МУГЖ Хонгорзулыг их сонсдог байлаа. Ер нь уртын дууг дуулж сурахад багшийн нөлөөлөл их байдаг гэж боддог. Оны өмнөхөн гавъяат багш болсон Дэлгэр багшаасаа их зүйл сурсан даа" хэмээн ярих дуртай нэгэн.

Харин дуучин бүсгүй шинийн нэгний өглөө лифтэнд гацжээ. А.Түмэн-Өлзий: "Өглөө мөрөө гаргах гэж лифтэнд орсон чинь лифт гацаад 20 минут болсон. Энэ хугацаанд айх, гайхах зэрэгцээд арай гэж нар мандахаас өмнө хаалгыг нээлгэсэн. Би энэ жилийн барцадаа лаг гаргасан байгаа биз" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.