Ангилал: Оддын амьдрал

“Гурван охин” хамтлагийн “Дэлхийн ягаан зүрх” гэх өвөрмөц нэртэй клип шинээр мэндэлж үзэгч фенүүдийнхээ нүд, сонорыг мялаах боллоо. Эх орны сэдэвтэй энэхүү дууны клип үнэхээр өнгө тансаг, үзэмж төгс болжээ. Зургийг Улаан цутгалангийн хүрхэрээд авсан бөгөөд секси төрхтэй бүсгүйчүүд маань стил имиджээ солихыг хүсээгүй бололтой.

Үндэсний ТВ-ийн хөтлөгч, сэтгүүлч Ш.Гүрбазарын бичсэн шүлэг бүрээс дуу төрж, төрсөн дуу бүхэн нь хит болдог гэвэл хилсдэхгүй биз. “Салхины хээ”, “Санааны чимээ” зэрэг орчуулж уншсан харь хүн байтугай, Монгол хүн ч сонсоод ойлгоход хэцүү “философийн” өнгө аястай дуунаас эхлээд хүн бүхний аманд аялаастай байдаг жирийн сайхан олон олон дууны шүлэг “үйлдвэрлэсэн” авъяаслаг найрагч.