Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУГЖ З.Жарантав гуайн хүүг “хятад”-ын хүүхэд гээд Төрийн ордонд ажилд авахаас татгалзжээ
Оддын амьдрал

МУГЖ З.Жарантав гуайн хүүг “хятад”-ын хүүхэд гээд Төрийн ордонд ажилд авахаас татгалзжээ

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5061964662012-08-15-16-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тайз, дэлгэцийн урлагт арилашгүй мөрөө үлдээж, өнөөг хүртэл хүчин зүтгэж яваа МУГЖ З.Жарантав гэх өвөрмөц нэртэй эрхэмийг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор бизээ. 30 гаруй кинонд тоглож, театрын маш олон уран бүтээлд туслах болон гол дүрүүдийг амилуулж явсан энэ эрхэм өнөөдөр хөдөө орон нутгийнханд зориулсан соёл, урлагийн сургууль байгуулахаар хөдөлмөрлөж яваа. Залуу насаа театрын тайз, камерын өмнө өнгөрөөсөн түүнийг дэндүү хожуу гавъяат авсаныг мэдэх хүн цөөнгүй. Өөрөөс нь 10, 20 насаар дүү хүмүүс гавъяат болчихоод байхад З.Жарантав гуай Соёлын Тэргүүний Ажилтан ч үгүй явсан. Гэвч түүний театр болон кино урлагт оруулсан хувь нэмэр их тул 70 нас зооглож явахад нь МУГЖ гэх цолыг олгосон юм билээ.

Ингэж түүний авъяасыг хожуу үнэлэх болсон гол шалтгаан нь үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсаных. Учир нь түүнийг хятадын эрлийз гэдгийг олон хүн мэддэг, мань хүн ч өөрөө үүнийгээ нуулгүй хэлдэг. Ямарсайндаа л түүний хүүг Засгийн газарт ажиллуулахаар болж, бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд нь “Өө чи чинь З.Жарантав гуайн хүү юм байна шүү дээ” гэж хэлээд ажилд авахаас татгалзаж байсан бөгөөд хүү нь аавдаа “Та хаа сайгүй зарлаж яваад одоо надад ажил ч олдохгүй юм байна” хэмээн гомдоллож байсан удаатай гэдэг.
Г.Мөрөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Оддын амьдрал Урлаг

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026

ФОТО: 2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

30/06/2026

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.