Ангилал: Оддын амьдрал

“Тээвэрлэгч” киноны дүрээр алдаршсан Их Британийн жүжигчин Жэйсон Стэтхемээс “Details” сэтгүүл “Та өөрийгөө брэнд гэж хэлэх үү? “гэж асуухад “Үгүй. Ямар хэрэгтэй юм бэ” гэжээ. Тээвэрлэгч эр Хилтон зочид буудлын баян өв залгамжлагч Парис Хилтон, реалити шоуны од Ким Кардашиан нарыг харин брэндээс цаашгүй амьтад гэж хэлсэн гэнэ.

13-р зууны үеийн Чингис хааны аравтын цэргийн зохион байгуулалтыг өгүүлэх “Аравт” кино Тэнгис кино театрт нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа ажээ. Монгол, Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран хийж байгаа энэ киноны зураг авалт хоёр жил орчим үргэлжилсэн юм. Киноны гол дүрд МУГЖ Жаргалсайхан, жүжигчин Онон, Амраа, Алтаншагай, Цэрэнболд нар тоглож байгаа ажээ.

Америкийн дуучин, жүжигчин Кэти Перри нөхөр, инээдмийн жүжигчин Руссель Брэндээсээ салж, нэг хэсэгтээ л сэтгэл санаа гундуухан, олны нүднээс бүгээд байсан. Гэвч тэрээр эргэн иржээ.Дуучин бүсгүй шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орж, шилдэг цэргийн дүрийг бүтээсэн клипээрээ цоглог эрч хүчтэй бүсгүй хэрхэн эргэн ирснээ харуулахаар зэхэж байна.

Леди Гага ойрын үед сэтгүүлчдэд ярилцлага өгөхөө бүрэн зогсоож, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямар нэг байдлаар харьцахаа болих гэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний сүүлийн ярилцлага нь Опра Уинфритэй хийсэн яриа болох ажээ. Ярианы бичлэгийг 3-р сарын 18-нд Oprah’s Next Chapter хөтөлбөрөөр үзүүлсэн. Ярилцлагад дуучин бүсгүйн ээж Синтия Жерманотта оролцсон байна.