Урлагийн хосын тоог нэмсэн жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар шинэ оны эхний өдөр хүүтэй болжээ. О.Итгэлийг “Хоймор өнжих нар” МҮОНТВ-ийн олон ангит кинонд тоглосон дүрээр нь үзэгчид мэдэх бол Т.Энэрэл “Гурван найз” олон ангит киноны дүрээр нь үзэгчид сайн мэднэ. Хосууд хамтдаа дуучин Хишигдалай, Болорцом нарын “ Хайрын далавч” дууны клипэнл тоглосон. Залуу хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Ангилал: Оддын амьдрал
Олны танил эрхмүүдийн шинэ жилийн гоёл
“Саятан болгох дамжаа”, “Анирлагч”, “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд “Ану хатан”, “Бид гурвын болзоо” зэрэг кинонд тоглосон жүжигчин П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн үгүй билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд болсон юм. Энэ үеэр “Хурд” хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр монголын урлагт 40 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголын рок, поп урлагт үнэлж барамгүй хувь нэмрээ оруулсан юм.
Энэ үзэсгэлэнтэй бүсгүйг А.Урангоо гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Цахим хуудас болоод твиттэрийг идэвхитэй хэрэглэдэг болохоор ч тэр үү нэг л өдөр “Твиттэрийн хатан хаан” хэмээх цолтой болсон гэдэ
Үнэхээр их хөдөлмөрлөсөн нэгэн нь л хождог гэдгийг бататгаж яваа тэрбээр ээж болсон. Түүний шинэ жилийн гоёо их л содон байлаа. Гоо сарнай -2016 арга хэмжээнд ийн гоёж олноос сайхан байна гэх магтаалын үгийг харамгүй сонссон тухайгаа 18 мянга гаруй найзууддаа дуулгав.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд албан ёсоор бүртгэжээ.
Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчин Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглож Монголчуудыг омогшуулсан юм.
Амараа “United nations east west” гэдэг агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг. Дэлхийд данстай жүжигчин залууг өчигдөр найзуудтайгаа “бут” авч байх үеэрээ папарацидуулж орхих нь энэ.
Энэ сарын 23-нд Монголд анхны дээд зэрэглэлийн түвшинд хүрсэн “CASTLE” клубын нээлт болсон юм. Тус клубын нээлтэд зориулан нэгэн үеийн долоон хамтлаг нэгдэн “Мартагдашгүй” тоглолтыг дахин будаг нь ханхалсан клубын тайзнаа амилуулав.
Дээд зэрэглэлийн клубын нээлтэд олны танил эрхэмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд хаа ч явсан цугтаа байдаг топ найзууд тодрон нүдэнд туссан юм.
“Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон загвар өмсөгч, Мисс Б.Гэрэлчулууныг загварынхан андахгүй сайн танина. Харин түүнийг “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг кинонд тоглосон гэдгээр нь үзэгчид илүүтэй мэднэ.
Монголын миссүүд дундаа хамгийн хөөрхөн нь гэгддэг “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл өдгөө загварын ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан нэгэн. Тэрбээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч, “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн гээд олон ажлыг зэрэг амжуулдаг хөдөлмөрч бүсгүй.
