“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй “Учиртай гурав” уран сайхны киноны орчин цагийн Нансалмааг таних бизээ.
Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон тэрбээр найруулагчийнхаа сэтгэлийг татаж ирээдүйн ханиатайгаа учирсан. Тэрбээр заяаныхаа ханиар С.Билгүүнийг сонгож удалгүй хосууд уримаа нижгэр хийсэн.
