Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна
Үзэсгэлэн

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

Урлаг Урлаг09/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг. 2026 оны Байнгын үзэсгэлэнгээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн уран бүтээлч Тогмидшийрэвийн Энхболдын бүтээлүүд хүн, цаг хугацаа, орон зай болон нүүдлийн амьдралын мөн чанарыг гүнзгий хөнддөг. Тэрбээр өрөг болон үйлдлийн урлагийг (performance art) нэгтгэх замаар өөрийн гүн ухааны үзэл санаа, дотоод ертөнцийг бие махбод болон эд юмс руу шилжүүлэн илэрхийлдэгээрээ онцлогтой. Байгалийн бодит үзэгдэл, хүний сэтгэл зүйн язгуур төлөв, байгаль орчны тэнцвэрт бус байдал зэрэг нийгэм, соёлын олон талт сэдвийг харуулахдаа тэрээр үзэгчээс оюуны идэвхтэй эрэлхийлэл, утга санааны гүнзгий тайлал шаардсан өвөрмөц шийдлийг ашигладаг.

Энэхүү үзэсгэлэнд дэглэгдсэн уран бүтээлчийн тулгуур бүтээл болох, 2016 онд Монголын уран зургийн галерейн оны шилдэг бүтээлээр шалгарсан “Хаалгач” видео өрөг урлаг нь байгалийн хүчин зүйлд идэгдэж зэвэрсэн гэр хорооллын хашааны хаалга, түүх өгүүлэх олдворууд болон өөр өөр орон зайд гүйцэтгэсэн үйлдлийн урлагийн баримтуудаас бүрдэж байна. Эл бүтээл нь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаа болон байгаль дэлхийтэйгээ харилцах язгуур шүтэлцээг өдөөн хатгасан өвөрмөц “хаалга” буюу шилжилтийн бэлгэдэл юм. Түүний өөр өөр цаг хугацаанд туурвисан “Венецийн биенналь” (2015), “Алтайн дуудлага” (2015), “Хөх сэрэхүй” (2014) зэрэг үйлдлийн урлагийн дүрс бичлэгийн архивууд нь бүтээлийн амин сүнс болж, нэгэн цогц болгож байна.

Үүний адилаар үзэсгэлэнд тавигдсан “Аргалант”, “Загал”, “Эх газар”, “Сав шимт”, “Түүхийн бичээс”, “Тэнцэтгэл”, “Алтан хумс”, “Хамгаалагч” зэрэг бүтээлүүд нь өнөө цагийн Монголын дүр төрхийг нийгэм, сэтгэл зүйн өнцгөөс шинэлэг хэллэгээр нээн илэрхийлжээ.

Уран бүтээлчийн хувьд “олборлолт” хэмээх ойлголт нь амьдрал, нийгэм, байгаль, цаг хугацааны давхаргаас утга санаа эрж хайх, түүнийг уран бүтээлээр дамжуулан дахин илэрхийлэх үйл явц, энэ утгаараа тус үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн эрэл хайгуулын явцад “олборлон” гаргаж ирсэн үзэл санаа, дурсамж, ажиглалт, олдворуудыг нэгэн орон зайд зангидан харуулж буй юм.

Т.Энхболдын урлагт хөл тавих эхлэл нь бага наснаас нь, эцэг эхийнх нь дэмжлэгтэйгээр модон сийлбэр хийж эхэлсэн үеэс улбаатай бөгөөд тэрээр 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөнөөсөө хойш Английн Манчестерийн триеннал, Австралийн Квинслэндийн Ази, Номхон далайн триеннал, Шанхайн биенналь зэрэг Монгол болон олон улсын үзэсгэлэн, наадмуудад уригдан оролцсон юм. Түүнчлэн 2015 онд Венецийн 56 дахь удаагийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлч билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэниел Рэдклифф дотнын найз Жонатан Гроффтойгоо шинэ кинонд дахин хамтран тогложээ

15/11/2026

71 настай Чоу Юнь Фат найман жилийн турш өдөр бүр таван км гүйж байна

15/11/2026

Реппер Desant-ийн хүү “Click Click Boom”-тэй хамтрав

15/11/2026

Дуучин С.Сэрчмаа “Сэтгэл дүүрэн баярлалаа” гэв

15/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.