Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss Asia Moscow” тэмцээнд монгол охин Бат-Очирын намуун эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар хагас финальд шалгарч үлдээд байгаа ба шилдэг 16 охиноос 12-т өөрийн гоо үзэсгэлэн, авъяас чадвар, мэдлэг туршлагаараа шалгаран үлдээд байгаа юм. Хагас финальд Казакстан, Буриад, Узбекистан, Киргизстан, Солонгос, Халимаг, Хакасияа, Монгол зэрэг орны охид оролцож байгаа юм байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт буюу финалын шалгаруулалт 12 сард болох юм. Иймд дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж ява Монгол охиноо дэмжицгээе.