Туулж өнгөрүүлсэн амьдрал нь там болж, доромжлол хүчирхийлэл дунд шүд зууж явсан, улмаар тэсэхгүй болоод салсан хэмээн хэвлэлийнхэнд өөрийнхөө тухай ярьж, "Ларьдма” киногоо энэ бүхнээс сэдэвлэж хийсэн гэдгээ нуугаагүй жүжигчин Б.Навчааг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй байх.
Охиныхоо аав Ж.Угтахбаяр гэгч хүнтэй таван жил амьдрахдаа байнга дарамтлуулдаг байсан гэх ойлголтыг олон нийтэд өгсөн жүжигчин бүсгүйн эсрэг экс нөхөр нь босч, амьдралынхаа талаар үнэн зөв мэдээллийг өгч байсан удаатай.
Экс нөхөр Ж.Угтахбаяр нь "Би эхнэртээ гар хүрдэг байсан нь үнэн. Гэхдээ зүгээр байгаа хүн рүү гар хөлөө үсэргээд байдаггүй. Тэр тусмаа эхнэрээсээ өөр эмэгтэй хүн рүү гар далайсан гэвэл би Монголоос бүрмөсөн явъя. Харин гэр бүлд эхнэрээ зоддог нөхөр дарамтлагч уу, аль эсвэл үүр цайхтай зэрэгцээд л хэрүүл шуугиан дэгдээж байдаг эхнэр хүчирхийлэгч үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хэн, хэн маань амьдрал мэдэхгүй байхдаа суучихсан. Алдаж, оносон зүйл ч их.
Би гэр бүлээ тэжээж, эхнэр хүүхдээ бусдын дор оруулахгүй гэхдээ хэдэн төгрөгийн төлөө нойр хоолгүй зүтгэж явсан. Гэвч одоо хуучин эхнэрийнхээ худал ярианаас болж найз нөхөд, хамт олныхоо дунд тайван суух ч эрхгүй боллоо. Навчаа намайг элдвээр гүтгэж, гүжирдсэн юм зөндөө бий. Миний хувьд ганц охиноо бодоод өнгөрсөн хугацаанд дахиж гэр бүлийн амьдрал зохиогоогүй. Бас хуучин эхнэрээ дарамталж зовоосон удаагүй. Тиймээс миний ирээдүйн амьдралыг бодож дахин битгий ийм гүтгэлэг явуулаач гэж Навчаагаас хүсэж байна” хэмээн гуйжээ.
Харин өдгөө жүжигчин бүсгүй гэр бүл зохиож хөл хүнд болсон талаар шуугих болсон. Харин экс нөхөр нь энэ тухай сонсоод ихэд бухимдаж суугаа сурагтай.
Эх сурвалж: Naran.mn