Хөсрий дээс хэвтэж байсныг авчихсан. Үзүүрт нь үхэр хэвтэж байсныг хэн мэдлээ гэдэг шиг л юм болж байна. Хууль, хяналтынхан авлигын үзүүрээс бариад авлаа. Монгол Улсыг авлига аалзны тор мэт бүчсэн, бүүр бүлэглэл бий болсоор удаж буй гэдгийг ердөө ганцхан жишээ харуулж байна. Хоёр дахь хоногтоо үргэлжилсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлын зарим хэсгийг шууд дамжуулсан нь
Ангилал: Торгон зураг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш 15.00 цагт зарлагдах төлөвтэй байгаа бол үдээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах аж. Гэхдээ одоогоор цаг товлоогүй байгаа юм байна.
-Сонгууль өнгөрөөд сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргын томилгоо хүртэл 24 хоносон байх. Тэр хугацаанд МАН-ын зүгээс улс төрийн харилцаанд орох ямар ч хууль зүйн үндэслэл байсангүй. Эвслийн Засгийн газар байгуулах гэж буй талууд эхлээд АН дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл нэрээр сайд дарга нарынхаа суудлыг тохирох гэж хугацаа авлаа. Тэгээд өнгөрөгч долоо хоногийн дөрөв дахь өдөр дотоод асуудлаа болсон болоогүй 75:25 гэсэн зарчимдаа тохирсон юм шиг байгаа юм. Ингэж тохироо хийсний дараа
Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө асуухыг хүссэн цорын ганц зүйл нь 5-р цахилгаан станц. Нийслэл хот өргөжин тэлсээр өдгөө тал тал тийшээ хотын хорооллууд тэлж, барилга байгууламжийн тоо өссөөр байна. Д.Зоригт сайдын тойрогтоо болон Монгол улсын иргэдийн талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлчүүдэд амласан томоохон амлалтын нэг бол 5-р цахилгаан станцын ажлыг яаравчлан эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудал байсан. Гэтэл түүний амласан хугацаа сайдын бүрэн эрхийн хугацаатай нь хамт дуусгавар болох гээд байна. 2011 оны 6 сард шавыг нь тавьсан 5-р цахилгаан станцыг бас л хот дотор байгуулах нь зөв үү, буруу юу гэсэн асуудал өрнөсөн.
УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнөөдөр 40 минут орчим уулзалт хийлээ.
Хоёр тал УИХ-ын анхдугаар чуулгантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. Уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама улсынхаа тамирчдад урам хайрлаж, амжилт хүсэхээр уулзсан байна. Америкчуудын хайрыг татсан хатагтайтай уулзсан багийнхан урамшин зогсох үеэр нэгэн эмэгтэй бөх түүнд өөрийгөө сануулах онцгой зүйл хийхийг хүсчээ.
АНУ-ын бөх Елена Пирожкова Мишель Обамаг тэвэрснийхээ дараа түүнийг өргөж болох уу хэмээн зөвшөөрөл авч байгаад ийнхүү өргөсөн гэнэ. Учир нь түүнийг маш олон хамгаалагч нар тойрон байсан байна. Хатагтай Обамаг өргөхөд тэр нилээн сандарч байх шиг санагдсан хэмээн Елена хэлсэн юм.
-УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр нөхөр мөнгө тарааж УИХ-ын Сонгуулийн хууль болоод Үндсэн хуулийг зөрчсөн энэ асуудал хэн бүхэнд тодорхой болчихсон. Өмнөговьд оюутнуудад, Тариаланд иргэдэд мөнгө тараасан.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Засгийн газрыг АН болон ИЗНН, МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтран бүрдүүлэхээр болоод байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдах, сайдууд томилогдож дуустал яамдад ямар нэгэн өөрчлөлт, томилгоо хийхгүй байхыг Ерөнхийлөгч зарлиг болгожээ.
МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэлж бүтэн өдрийн турш хуралдсаны дараа нийт гишүүдийн 89 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшин сонголоо.
Түүнчлэн хуралдааны үеэр тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг болон Удирдах зөвлөлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бага хурал өнөөдөр 12.00 цагт үргэлжилнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга З.Энхболдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Ерөнхийлөгч ард түмэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүсэв.