УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоогоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
Ангилал: Торгон зураг
УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр хуралдаж, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгуулжээ. Энэ удаагийн УИХ-д есөн эмэгиэй сонгогдон ажиллаж байгаа юм. Есөн эмэгтэй гишүүн АН, ИЗНН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн дөрвөн субъектын төлөөлөлтэй байгаа тул бүлгийн даргын албыг жил бүр ээлжлэн хашиж байхаар шийдвэрлэж, энэ удаад УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар АН-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг санал нэгтэй сонгосон байна.
СЕХ өчигдөр хуралдаж нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх талаар хэлэлцээд маргаантай байгаа Өвөрхангай, Увс, Орхоны дүнг асуудал эцэслэн шийдэгдтэл танилцуулалгүй авч үлдэхээр санал хураасан юм. Санал хураалтанд СЕХ-ны есөн гишүүнээс тав нь буюу Ч.Содномцэрэн, Б.Билэгт, Б.Алтанжаргал, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нар дээрх гурван тойргийг танилцуулалгүй авч үлдэх нь зүйтэй гэсэн санал өгчээ.
Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар гурван өдөр хэлэлцээр хийсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ийн ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, Ч.Улаан, гишүүн Ч.Сайханбилэг, Г.Ганхүү, Д.Тэрбишдагва, С.Дэмбэрэл нар өчигдөр орой гэрээгээ үзэглэсэн билээ .
Өөрөөр хэлбэл, эвссэн шиг эвсэх нь. Өчигдөр орой хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээнд улс төрийн намууд гарын үсэг зурлаа. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөгчид хамтарсан Засгийн газрын тунхаглалыг үйлдэн гэрээ байгуулав.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. МАН-ын УЗ-ын шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар мэдээлэл хийв.
АН эвслийн Засгийн газраа байгуулахаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа. Аль яамыг хэн толгойлох вэ гэдэг асуудал ихэд ээдрээтэй байгаа гэх. Ямар ч байсан хамгийн сүүлийн мэдээ бол БСШУ-ны сайдаар ажиллах хүнээр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тодорсон гэх шуум тараад байна.
Хийвэл бүү ай. Айвал бүү хий гэж. Үнэн үг. Аймхай амьтад авлига авч чадахгүй. Авсан ч шөнө нь зүүдэлж, өдөр нь салгалж байгаад баригдана. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бол айхгүй. Айхгүй гэдгээ ч хэлсэн. Өөрт нь авлига өгөхөөр оролдож байсныг ч мань хүн ярьсан. Гэхдээ тэр удаад татгалзсан юм гэсэн. Харин хэн авлигадахыг завдсаныг хэлээгүй.
Олон улсын хэвлэл мэдээллийн салбарт онцгой амжилт гаргасан сэтгүүлчид олгодог “Бохан, Үэдагийн нэрэмжит олон улсын сэтгүүлзүйн шагнал”-ын 2011 оны эзнээр “Майничи” сонины Лон дон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюүки сонгогджээ.
Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэж байгаа цагдаа нарыг тойрсон маргаан тэр өдрийн үйл явдал, түүнээс улбаатай дараа дараагийн үйл явцууд нийгэм хоёр хуваагдан цаашид улам бүр хагаралдаж болзошгүй байгааг санууллаа.