УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон хүмүүс өнөөдрөөс ажилдаа орлоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд тамгаа хүлээн авсан байна. Ажлаа өгч байгаа Ч.Хүрэлбаатар шинэ сайдад амжилт хүсээд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт олонтойгоо 2 жил 8 сар ажиллалаа. Хийсэн ажил ч их байлаа. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд чадварлаг, ажилсаг, гар, сэтгэл нийлсэн хүмүүс гэдгийг тэмдэглэв.
Ангилал: Торгон зураг
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо манай улсад энэ сарын 22-25-ны өдрүүдэд айлчлах гэж байна.
Дай Бингуо нь энэ онд БНХАУ-ын талаас манайд айлчилж байгаа хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа бол манай улсын хувьд шинэ УИХ, Засгийн газар бүрдсэний дараа анхны өндөр түвшний зочноо хүлээн авах юм.
Дай Бингуо нь Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бараалхана.
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан бага хурлаа хийж, дарга цэргээ солиод багагүй хугацааг үдлээ. Харин одоо нийслэлийн МАН-д халаа, сэлгээ хийж, хариуцлага тооцох цаг болсон бололтой. Учир нь МАН-ынхан нийслэлд ч бас 20 жилийн түүхэндээ амсаагүй ялагдлаа хүлээсэн билээ. Тиймээс энэ удаагийн хурлаар нийслэлийн МАН-ын дарга, хотын дарга асан Г.Мөнхбаяр хариуцлагаа хүлээн огцрох нь тодорхой болсон. Харин түүний суудалд тухлахын төлөө МАН-аас хэд хэдэн хүн өрсөлдөх сураг дуулдаж байна.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүн асан Д.Зоригт нар хотыг “мэдэлдээ” авахаар өрсөлдөх гэж байгаа сурагтай. Эдгээрээс хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд харьцангуй рейтингтэй нь мэдээж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, ардчиллын том онолчид болох ноён Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өнөөдөр 1000 хүний өмнө лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ алдартнуудыг эх орондоо урьж дэлхийд нэр цууд гарсан эрхмүүдийн лекцийг монголчууддаа дуулгах боломж олгосон юм. Нэг дор цугларч лекц унших нь тун ховор энэ гурван онолч өчигдөр Улаанбаатарт, Төрийн ордонд зочлон лекц унших сургаар Шаргал ордон хөлд дарагдаж, Төрийн ордны Их танхим сул суудалгүй болтлоо дүүрч, зарим нь шатан дээгүүр эгнэсэн харагдав. Бүр Төрийн ордны “А” танхимыг зайчилж, тэнд дэлгэцээр лекц сонсох боломж олгоод байхад хүртэл шүү.
Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгосчуудаас хандив мөнгө авсан тухай мэдээлэл тарж багагүй шуугиан дэгдээж байлаа. Гэвч өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой бас нэг шуугиан дэгдээд байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, БНСУ-ын Кёнгхи дээд сургуулийн багш, оюутнуудад Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнажээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 17.10 цагийн орчимд эхэлж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 42 нь дэмжиж, 72.4 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томиллоо. Харин шинэ Засгийн газрын тэргүүн ирэх өдрүүдэд танхимаа бүрдүүлэх ажилд орно.
УИХ-ын гишүүн, УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөлийн дарга С.Ганбаатар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа. Уг хуралд МҮЭ-ийн холбоо, МАҮЭХ-ны удирдлага, УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гишүүд оролцох юм байна.
НИТХ-ын ээлжит бус чуулган “Хангарьд” ордонд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд буй Э.Бат-Үүл уг хуралд оролцож байгаа бөгөөд яг одоо хурлын төлөөлөгчид түүнээс асуулт асууж, хариулт авч байна.
Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын хуралдаанаар сонгож, Ерөнхий сайд баталгаажуулах ёстой. Тиймээс энэ долоо хоногт багтаан Засгийн газрыг байгуулна гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Энхбаярын туслах Т.Тулга нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч С.Нарангэрэл “Шүүгчид миний тавьсан саналуудыг хүлээж авсангүй. Шүүх хуралд заавал байлцуулах ёстой хамба лам Д.Чойжамц, “Эрдэнэт” УҮГ-ын дарга асан Х.Наранхүү нарыг ирүүлсэнгүй, шүүгчид хов жив, аман баримтаар Н.Энхбаярыг яллалаа” хэмээн мэдэгдлээ.
Уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан УИХ дахь бие даагчдын зөвлөл гаргасан юм байна. Уриалгад “УИХ-ын сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаа нь УИХ-ын бүтцийн байгууллага, төр засгаа эмхлэн байгуулах хангалттай цаг мөч юм. УИХ-д суудал бүхий намууд хоорондоо ойлголцохгүй ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй, төрийн ажлыг гацаах болсон нь эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хойш тавьсан алхам боллоо гэж үзэж байна” хэмээн дурджээ.