Залуучууд сүүлийн үед өөрсдийн сонирхлоороо нэгдэж клубуудыг ихээр байгуулдаг болсон билээ. Залуучуудын энэхүү үйл ажиллагааг дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын залуучуудын холбоо энэ сарыг Клубүүдын сар болгон зарласан аж.
Ангилал: Сонгодог уран зохиол
Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2013” шагналтнуудаа тодрууллаа. “Bloomberg Awards 2013”-ын хамгийн эхний цом буюу “Оны шилдэг иноваци”-ийг ITZone компанийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” хүртлээ.
Хишигбаярын Оюун-Эрдэнийн “Гуталчин” ингэж хэлэв лекц маргааш буюу энэ сарын 23-ны 19:00 цагаас “UB PALACE”-ийн их танхимд болно.
Тэрбээр “Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн” гэж илэн далангуй ярилцсан нэвтрүүлгийг өмнө уншигч та бүхэндээ хүргэсэн билээ. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрбээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай буянтай сайхан ажил хийж яваа нэгэн.
“Сити” дээд сургуулийн Дизайны факультетаас зохион байгуулдаг уламжлалт “СИТИ ДИЗАЙН” уралдаан 2014 оны 03-р сарын 21-ний өдөр Улаанбаатар чуулгын Их танхимд 14:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн тэмцээн “Эко орчин, эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой юм байна.
Энэ зураг дээрх эрхэмийг Хишигбаярын Оюун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул. 1992 онд наймдугаар анги төгсөж, Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Нутгийнхаа ахынд амьдарч арга буюу Хүнсний 20-ийн ойролцоо хийжүүлсэн ундаа зарах болжээ. Хажууд нь аав, хүү хоёр гутал тосолно. Аав нь гутал тосолж олсон мөнгөөрөө архи ууж, согтохоор хүү нь үргэлжлүүлэн тослох ч олсон хэдээ кинонд зориулна. Хүүг кино үзэх хооронд гутлын тос, бас бус зүйлийг нь харж үлдсэн түүн дээр гутлаа тослуулах гэсэн хүмүүс ирж хоёр цагийн дотор өдрийн орлогоо олох болсон тул гутал тослохоор шийдсэн гэдэг.
Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Дэлхийн Миссийн 2008 оны “Топ Модель” номинацийн эзэн, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” манай эх оронд хүрэлцэн иржээ. Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд оролцсон цагаасаа Олон улсад өөрийн дуу хоолойг цуурайтуулж, Эмэгтэйчүүд хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг болон Байгаль орчноо хамгаалах сайн үйлсийг санаачлан түүндээ өөрийн биеэр түүчээлэн оролцож ирсэн нэгэн аж.
Монголын сэтгүүлчдийн эвлэл(CMJ)-ийн Ерөнхийлөгч Б. Галааридийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо(JAK)-ны Ерөнхийлөгч Park Chong – Ruyl тэргүүтэй төлөөлөгч Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийв.
Дунд сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулзаж, номын тухай ярилцаж явахад нэг зүйл их содон анзаарагдаж байна. Энэ нь ахлах ангийхнаас дунд ангийнхан нь илүү их ном сонирхож, илүү их уншдаг болох нь мэдрэгддэг. Ялангуяа 6-р ангийнхан. Гэтэл тэднээс илүү номонд дуртай байгаа үеийнхэн бол бүр 1-2-р ангийнхан.
НҮБ-ын Ерөнхий Ассемлей жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХМАГААЛАХ ӨДӨР” болгон тунхагласан билээ. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ГҮНЖ” төв болон Хөөрхөн Зүрхнүүдийн аян хамтран 2 үе шаттай кампанит ажлыг өрнүүлсэн юм.
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.