Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” үзэсгэлэнг дэлгэлээ
Утга зохиол

Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг07/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол бахархал” үзэсгэлэнг Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолоор 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангаас түүний намтар, түүх, зохиол бүтээлийн дээжсийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр үзэсгэлэнгийн танхимдаа дэлгэсэн байна. Тухайлбал, “Үүрийн туяа”, “Заан залуудай”, “Бэр цэцэг”, “Цогт тайж”, “Их нүүдэл”, “Сандоо амбан” гэх мэт зохиол бүтээлийг нь дэлгэжээ.

Бямбын Ринчен (1905.11.21-1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн, эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн. Мөн Монгол Улсын анхны докторын зэрэг хамгаалсан хүн юм.

Билгүүн номч Еншөөбү овогт Бямбын Ринчений “Үүрийн туяа” түүхэн романы тэргүүн дэвтэр анх 1951 онд “Манжийн талхинд”, хоёрдугаар дэвтэр мөн л тус онд “Гал усны гашуун зовлон” нэртэйгээр хэвлэгдсэн бол 1955 онд гуравдугаар дэвтэр “Байлдаж олсон эх орон” нэртэйгээр хэвлэгдсэн байна. 

“Үүрийн туяа” гэдэг энэ романыг бичихдээ миний бие, жинхэнэ бодитой түүхийн материалыг уран сайхны аргаар боловсруулахыг оролдсон учир үнэн байдлаас хазайлган элдэв уран зохиолоор зориг мэдэн чимэглэх зүрх хүрсэнгүй. Уг зохиолд гардаг дүрүүдийн аравны ес нь чухамхүү бодитой нэрээр нэрлэсэн” гэж их зохиолч тэмдэглэсэн байдаг. Ил романд Манжийн талхинд зовж зүдэрсэн цаг үеэс эрх чөлөөгөө байлдан олж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан шинэ цагийн Монгол хүртэлх түүхэн үйл явдлыг дүрсэлсэн ажээ. 

“Монгол бахархал” аяныг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-9-ний өдрүүдэд улс орон даяар тэмдэглэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026
Утга зохиол Урлаг

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

18/06/2026
Утга зохиол Урлаг

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.