Ангилал: Сонгодог уран зохиол
Л.Бүжинлхам охин цөсны сувгийн битүүрэлтэй тул төрөөд удаагүй байхдаа суваг нээх хагалгаанд орж байсан. Ийм хагалгаа хийлгэсэн хүн элэг шилжүүлэн суулгахгүй бол удаанаар тарчилж нас бардаг. Яг өнөөдөр ийм хүнд үе Л.Бүжинлхам охины өмнө тулгараад байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох бүх бололцоогоо дайчлан эмчилгээний мөнгөний тодорхой хэсгийг гаргах тоглолт зохион байгуулсан. Хэдийгээр тоглолт амжилттай болсон ч бүх орлогийг зохион байгуулсан хүн нь аваад ор сураггүй алга болсон байна. Гэсэн ч охин сайхан сэтгэлт хүмүүсийн түшиг, тулгуур сэтгэлийн далавчаар өнөөдөр сэргэлэн цовоо амьдрал өөд зоригтой, итгэл өвөртлөсөн түүний ар гэр, сайхан сэтгэлт хүмүүсийн санаачлагаар хандивын аяныг зохион байгуулж явна.
Монгол түмний уламжлалт баяруудын нэг Сар шинийн баярыг тохиолдуулан “Дархан Минж” компаниас хэрэглэгч та бүхэндээ зориулан “МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭХИЙ ДОТОР” үйлдвэрлэн худалдаалж байна.
Тэнэг улсыг мэхлэхэд (хэдий өрөвдөлтэй ч) хялбархан агаад эрсдэлгүй. Яагаад гэвэл дүнхүү духнууд залилсан хорлогчоо үнэнч туслагч минь хэмээн бурханчлан мөргөсөөр үхдэг. Тэнэгүүдийг залидахад гоё байгаа биз. Канадын компанид 70 сая ам. долларын өрөнд унасан мунхаглалаа сонирхьё.
МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, “Эко төхөөрөмжийг дэмжигч” Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн “Утааны эсрэг MNB” үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.
“Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны өпөр буюу өнөөдөр Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Зохион байгуулагчдын зүгээс соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн олны танил хүмүүсийг УТААНЫ ЭСРЭГ дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа жагсахыг уриалж байгаагаа илэрхийлээд байсан.
Тэгвэл урлагийнхан нэгдэж эхэлсэн тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал уг жагсаалд Никитон, Sweetymotion, Lemons, Mr.Dogs, Жааз урсгалаар дуулдаг Ц.Хулан, Ээ халаг дуугаар олонд танигдаад байгаа дуучин Ж.Энхбаяр нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох юм. Мөн өнөөдрийн үйл ажиллагааг “Танайд хоноё” нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болсон.
Тархины саажилттай хүүхдийн тоо дэлхийн дундаж үзүүлэлтээр 1000 төрөлт тутамд 1 хүүхэд байгаа бол харин манай улсын хувьд 2003 онд П.Отгонбаяр эмчийн судалгаагаар 1000 амьд төрөлтөнд 1.89 тархины саатай хүүхэд төрдөг гэсэн тоо баримт байдаг. 2014 оны байдлаар 1000 төрөлт тутамд 3 хүүхэд болж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
MGLRADIO FM-102.1 радио. Өглөө хөтөлбөрийн “Эрт босвол нэгийг дуулна” булангийн зочноор Three flames ХХК захирал дизайнер Т.Хонгорзул “Хадлан дээлний зохион бүтээгч” оролцож байна.
Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч ” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.
Сургуулиудын элсэлт дөхөөд ирэхээр эх сурвалж нь тодорхойгүй, худал мэдээллүүд зарим сургуулиудын захиалгаар цацагддаг учир бид Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гаргадаг мэдээлэл дээр тулгуурлан үнэн бодит мэдээллийг хүргэхээр та бүхэндээ энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 2016 онд улсын хэмжээнд 450 сургуулийн 12-р ангийн төгсөлт хийгдсэнээс төрийн өмчийн 354, хувийн 87, их дээд сургуулийн дэргэдэх лицей 8 гэсэн сургуулиудад нийт 35983 сурагч ЭЕШ-г өгчээ. Эдгээр сургуулийн 131 сургууль нь 20-с цөөн тооны төгсөгчидтэй байгаа нь Боловсролын хуулийнд нэг анги дүүргэлтийн хэмжээ 20-24 хүүхэдтэй байхаар заасан ч бүхэлт бүтэн сургууль мөртлөө стандартаар заагдсан нэг ангийг ч бүрдүүлж чадахгүй байна. Мөн эдгээр сургуулиуд нь чанар хүүхдийн тоо харгалзахгүйгээр улсын төсөвөөс хувьсах зардал авч амь аргацаан боловсролын системийг унагаж байгааг анхаарах асуудлын нэг болсон нь харагдаж байна.