ОХУ жил бүрийн 2-р сарын 23-ны өдрийг Эх орноо хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр ОХУ-ын өнцөг булан бүрт эх орныхоо төлөө амиа хайрлалгүй зүтгэж байсан баатрууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Эх орноо хамгаалагчдын өдрийг угтан ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон тус яамнаас хүлээн авалт хийхийн зэрэгцээ ЗХУ-ын маршал Жуковын болон Зайсан дахь цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд ОХУ-ын элчин сайд, албаны хүмүүс, Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд болон “Тэнгэрийн модун” ТББ оролцож хүндэтгэл үзүүллээ.
Ангилал: Сонгодог уран зохиол
Бидний аяллын баг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын Иркутск мужийг зорьсон юм. Монгол Оросын хооронд визгүй зорчдог болсноос хойш манайхан галт тэргээр зорчих нь багасч, машинаар явах болсон ч өвөл цагт Улан-Удээс Иркутск орох зам даваа гүвээ ихтэй тул галт тэрэг нь илүү тухтай найдвартай санагдсан.
Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэж, оюуны өмчийг эрхэмлэх асуудлыг Улаанбаатар хотноо хэлэлцэн;
Монголын үндэсний сэтгүүлзүйн цаашдын зөв хөгжилд зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ нэн чухал байгааг хүлээн зөвшөөрч; Оюуны өмч, зохиогчийн эрхийг салбартаа эрхэмлэн мөрдөх баталгааг нэгдмэл саналтайгаар гаргахын чухлыг цохон тэмдэглэж; Зохиогчийн эрх, оюуны өмчийн зөрчил хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ултай оршин буйг ухамсарлан;
Нарангийн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Creme 21, Evoluderm,Enchanteur, Тулип, Мондент зэрэг Герман, Франц улсуудад үйлдвэрлэгдсэн өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, Германы Storck брэндийн Toffifee, Merci, Nimm2 чихэр шоколад, АНУ-ын DelMonte, Австралийн Pfanner жүүс , Dr Rolz бохь, Германы Bon Bon Budies брэндийн хүүхдийн тоглоомтой чихэр, шоколад зэрэг бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, “Медиа порт” телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү бизнес уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өнөөдөр хүлээн авч уулзлаа.…
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав.