Л.Бүжинлхам охин цөсны сувгийн битүүрэлтэй тул төрөөд удаагүй байхдаа суваг нээх хагалгаанд орж байсан. Ийм хагалгаа хийлгэсэн хүн элэг шилжүүлэн суулгахгүй бол удаанаар тарчилж нас бардаг. Яг өнөөдөр ийм хүнд үе Л.Бүжинлхам охины өмнө тулгараад байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох бүх бололцоогоо дайчлан эмчилгээний мөнгөний тодорхой хэсгийг гаргах тоглолт зохион байгуулсан. Хэдийгээр тоглолт амжилттай болсон ч бүх орлогийг зохион байгуулсан хүн нь аваад ор сураггүй алга болсон байна. Гэсэн ч охин сайхан сэтгэлт хүмүүсийн түшиг, тулгуур сэтгэлийн далавчаар өнөөдөр сэргэлэн цовоо амьдрал өөд зоригтой, итгэл өвөртлөсөн түүний ар гэр, сайхан сэтгэлт хүмүүсийн санаачлагаар хандивын аяныг зохион байгуулж явна.
Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Нэгдүгээр эмнэлэгт хийхээр болсон. Эмчилгээний зардал нь 70 сая төгрөг. Тодруулбал, охин төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй бөгөөд хоёр сартай байхдаа цөсний суваг нээх касайн хагалгаанд орсон байна. Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй л бол охин урт наслах боломжгүй хэмээн хэлж ар гэрийнхэн нь бүхий л боломж болоцоогоороо хөдөлмөрлөж өнөөдрийг хүртэл итгэл, найдвараа алдалгүй хичээж явна. Харин охинд туслах аяныг дэмжиж “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, "Тэнгэрлэг Монгол" ТББ Тэргүүн Н.Ганхуяг нар болон урлагынхан гээд олон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр 14 хоногийн өмнө ямар ч мөнгөгүй эхлүүлж байсан бол өнөөдөр 20 гаруй сая төгрөг орж ирсэн байна.
Харин одоо энэхүү өвчний талаар тодруулая. Л.Бүжинлхам охины өвчин удам дамжаагүй, олдмол гэдэг нь тогтоогдсон байна. Анх төрөөд эмнэлэгийн хяналтанд ороход цөсны сувгийн бөглөрөл хэмээн 2010 онд бүртгэгдэж байж. Тухайн үед манай улсад уг өвчины гуравхан тохиолдол бүртгэгдсний нэг хүн Л.Бүжинлхам охин. Харин өнөөдөр энэ өвчнөөр 21 хүн шаналж байна. Уг өвчинд хүүхдүүдэд илүүтэй өртөж байгаа юм. Энэ нь Монголын улсын эрүүл ахуй, хоол хүнс, агаарын бохирдол, амьдралын орчин, уур амьсгалын өөрчлөлт, нийгмээс гарч байгаа өвчин юм. Нийгэм өөрөө хүн төрөлхтөнд өвчнөөр нөлөөлж эхэлсэн гэдгийг харуулж байна. Үүнд иргэн бүр анхааралдаа авч сэргийлэхээс гадна, импортоор орж ирэх хүнсний бүтээгдэхүүн болон ахуй орчин, агаарын бохирдлыг арилгах цаг болсон гэдгийг тодотгон хэлж байгаа бас нэг жишээ.
Анх 2010 онд олдмол гэж тогтоож яаралтай элэг шилжүүлэн суулгах ажилд гар бие нэгдэн гэр бүл, урлаг, соёлынхон болон сайхан сэтгэлт хүмүүсийн санаачлагаар тоглолт зохион байгуулж 15 сая төгрөг цугларсан байна. Гэтэл тоглолт зохион байгуулсан уйваагүй, өрөвдөх, хайрлах энэрэх сэтгэлгүй хүн тоглолтын ашиг, орлогоос ганц ч төгрөг өгөлгүй ор сураггүй алга болсон нь өмнөөс ичиж, эмзэглэх олон иргэн байна. Энэ талаар түүний аав П.Лхагвасүрэн тухайн хүнийг хайж, хөөцөлдөх цаг, зав байгаагүй охиныхоо биеийн байдалд анхааралдаа хандуулж явсан хэмээн гурван хүүхдийн “Аав” тэрээр хэлсэн юм. Өнөөдөр гэр бүл тавуулаа амьдардаг. Хамгийн том охин нь Бүжинлхам охин нь долоон настай түүний дараах нь гурав, хамгийн бага нь одоо гурван сартай. Охины биеийн байдлаас өнөөдрийг хүртэл эхнэр, нөхөр хоёр тогтсон ажилтай болох боломжгүй байна. Эхнэр маань үсчин, би дуудлагын жолооч хийж амьдарч байгаа гэдгийг тэрбээр хэллээ. Мөн охины маань ээж донор болж байгаа одоогоор эмнэлгийн хяналтанд баталгаажуулах шинжилгээнд хамрагдаж байгааг дуулгалаа. Монгол хүний энэрэх, хайрлах, бие биенээ гэх тэр олон хүний сэтгэлийн жигүүр илгээсэн тоглолтын мөнгө аван алга болсон тухайн хүнийг “Холбогдох байхаа” хэмээн уужуу ухаан гарган сууна.
Саяхан Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев Монгол-Казахстаны соёлын өдрүүдийг зохион байгуулах ажлын хэлэлцээг хийхийн зэрэгцээ, зөвхөн кино урлаг ч гэлтгүй хүмүүнлэгийн үйлст оролцохоор ирээд буцсан. Тэрээр Монголчууд боломжоороо элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай Л.Бүжинлхам охинд чин сэтгэлээсээ туслахыг уриалж охиныг эргэлтээр очиж гарын бэлэг болон сэтгэлийн дэм хайрлаж байгаад буцсан байна.
Мөн хэвлэлийн бага хурал зохион байгуулж “Мишээл Экспо” группт хандивийн хайрцаг байршуулж “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд нар нэг сая төгрөгийг хандивлаж, үргэлжлүүлэн олон хүмүүс туслаж бидний санасан, зорьсон аян амжилттай болж Л.Бүжинлхам охин маань эрүүл саруул, бидний дунд инээх аз жаргалтай үе ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Түүний аав Лхагвасүрэнгээс Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев таньд туслах аяныг дэмжиж сэтгэлийн дэм өгсөн түүнтэй ямар холбоотой вэ? гэсэн асуултанд “Ямар ч холбоогүй, ер нь урлаг, соёлын хүмүүст хандив, тусламж гуйсан хүмүүс их байдаг юм байна лээ тиймээс туслах, дэмжихээс зайлсхийж байсан ч Монголд авчирсан хүмүүсийн хүсэлтээр мөн миний охинтой эмнэлэгт нь эргэж очиж уулзснаар сэтгэл шулуудсан байна лээ” хэмээн хэллээ.
20-иад мянган хүн нэгдсэн хандивийн аян үргэлжилж 1000 төгрөг болон 2 сая төгрөг өгсөн хүн ч байна. Гэхдээ хагалгааны тов 100 хувь тогтож гараагүй байгааг гэдгийг хэллээ. Одоогийн байдлаар 2-р сарын 10-ны өдөр гэсэн урьдчилсан хугацаа гарсан аж. Хэдхэн хоногийн өмнө буюу 1-р сарын 13 өдөр хандивын аян эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 хоногийн хугацаанд 20 сая гаран төгрөг цуглараад байна мөн эрүүл мэндийн яам, Нэгдүгээр эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв хамтран шийдвэр гаргаж, тусламж үзүүлж байна гэдгийг хэллээ.
Охины аав П.Лхагвасүрэнтэй ярилцаж суухад “Миний охин эмч мэргэжилтэй болоод хүмүүсийг эдгээж баяр баясгалан, аз жаргал бэлэглэдэг хүн болно гэж үргэлж ярьдаг. Мөн бидний хандивийн аянд чин сэтгэлээсээ туслаж байгаа дуучин Gee, Баярцэнгэл, А Cool, болон дэмжиж байгаа урлагынхан, Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев, “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, "Тэнгэрлэг Монгол" ТББ Тэргүүн Н.Ганхуяг, хань, аав, ээж, Монголчууд болон Бельги, Швед улсад суугаа Монголчууддаа та бүхэндээ маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе” хэмээн илэрхийлэн дамжууллаа.
Сайхан сэтгэлт монголчууд ч хандивын гараа сунгасны дүнд эдүгээ 20 гаруй сая төгрөг хуримтлагджээ. Харин цаана нь 50 сая төгрөг цуглуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс нийт уншигчдаа долоохон настай бяцхан охинд амьдрал хайрлахыг уриалж байна.
Хэрвээ уншигч та бүхэн охинд туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын нэр дээрх
Хаан банкны 5042409122
Голомт банкны 1605121634
Төрийн банкны 105000721324 тоот данс руу мөнгө шилжүүлнэ үү.
Дашрамд дуулгахад: Охины зургийг интернэт, фейсбүүк татан авч хандивийн хайрцаг барьж хандив цуглуулсан уйвагүй үйлдэл гаргасан тохиолдол илэрсэн байна. Иймээс хандивын аян, туслалцааг буруугаар ашиглах хүмүүс байгааг анхааруулан тодотгон хэлээд зөвхөн “Мишээл Экспо” төвд хандивийн хайрцаг байршуулсан хандив аянд нэгдэх, туслах хүсэлтэй та бүхэн дансанд болон бидэнтэй холбогдож туслана уу хэмээн хэлсэн юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
М.Буянжаргал
Cityinfo.mn
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7