Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдийн тархины саажилт сэдвээр онлайн хурал боллоо
Нийгэм

Хүүхдийн тархины саажилт сэдвээр онлайн хурал боллоо

Урлаг Урлаг26/01/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
69f1ef7b75ef77bf1944bc7f1d9c38f97470943662017-01-26-16-38[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тархины саажилттай хүүхдийн тоо дэлхийн дундаж үзүүлэлтээр 1000 төрөлт тутамд 1  хүүхэд байгаа бол харин манай улсын хувьд 2003 онд П.Отгонбаяр эмчийн судалгаагаар 1000 амьд төрөлтөнд 1.89 тархины саатай хүүхэд төрдөг гэсэн тоо баримт байдаг. 2014 оны байдлаар 1000 төрөлт тутамд 3 хүүхэд болж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Тархины саажилттай төрөх гол шалтгаан нь янз бүр байдаг ч ихэвчлэн агаарын бохирдол, идэж ууж байгаа хоол хүнс, гэр бүл төлөвлөлт байхгүйгээс, эцэг эхийн эрүүл бус байдал, стрессээс болж тархины саажилттай хүүхэд төрөх магадлал нэмэгдсэн гэж үздэг.

Үүнээс урьдчилан сэргийлж, туршлага судлахаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 10-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд ОХУ-ын Байгалийн цаад хязгаарын улсын их сургууль, Чита хотын Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг эрүүл мэнд-нийгмийн сэргээн заслын “Росток” төв, “Эрүүл мэндийн академи” инновацийн клиникийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судласан байна. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд тодорхой сэдвүүдээр олон улсын онлайн хурал зохион байгуулах, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр богино хугацааны сургалтанд хамруулах, төсөл хамтран хэрэгжүүлэхээр саналууд дэвшигдсэн гэдгийг  хэлж байлаа. Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 1-р сарын 13-ны өдөр“Хүүхдийн тархины саажилтын үеийн сэргээн заслын орчин үеийн аргууд” олон улсын онлайн хурлыг зохион байгуулсан юм.

Тархины саажилт нь жирэмсэн болон төрсний дараахь эхний долоо хоногт хүүхдийн уураг тархины хөгжлийн ямар нэгэн хүчин зүйлийн улмаас хөдөлгөөний, сэтгэхүйн давталтын хам шинжээр илэрдэг аж.

Хүүхэд тархины саажилттай болох нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад мөн төрсний дараах дөрвөн долоо хоногийн дотор тархинд гэмтэл үүсдэг. Гэмтэл цааш даамжрахгүй, сэргээгддэг гэх онцлогтой боловч гэмтлийн хор уршиг бие эрхтний бүтцэд эдгэрэшгүй эмгэг өөрчлөлтийг бий болгодог. Тархи ийнхүү гадны нөлөөний бус шалтгаант гэмтэл авдгийг одоо ч  дэлхий нийтээр тайлбарлаж чадаагүй байгаа. Хоёрдугаарт төрөх үед хүндрэл бий болж, хүүхдийн тархийг эмгэгшүүлдэг. Өөрөөр хэлбэл тархинд цус харвалт болох, тархины халдварт өвчин үүсэх (менингит зэрэг), тархины хүчилтөрөгчийн дутагдал болох зэрэг хүндрэлүүд үүсдэг. Энэ нь ихэвчлэн дутуу төрөлтөд тохиолдох нь бий. Харин гуравдугаарт нярайн шарлалт тархины саажилтыг үүсгэдэг. Хоёр долоо хоногоос дээш хугацаанд шарлалт үргэлжилбэл нярайд тархины саажилт үүснэ. Харамсалтай нь Монголд цөөн тохиолдолд эмчийн алдаанаас болж саажилт үүсэх тохиолдлууд гарч байгаа. Жишээ нь эрүүл төрөх байсан нярайг багажаар хэтэрхий хүчтэй татах, шарлалт олон хоногоор явагдаж буйг мэдэхгүй байх зэрэг мэдлэгийн түвшин доогуур эмч нарын алдаа байгааг үгүйсгэхгүй. Хүмүүс эмчийн алдаа  байсан уу, ураг эхийн хэвлийд байхдаа гэмтэл авсан уу, төрөхийн хүндрэл үү гэдгийг ч ялгаж ойлгодоггүйгээс маш их харилцааны зөрчлүүд гарсаар байна.  Хөгжингүй орнуудад жишээ нь Японд нярай юунаас болоод тархины саажилттай болсон бэ гэдгийг бүрэн зөв оношилж чаддаг юм. Огт маргаан гардаггүй байна.  Жирийн хүмүүсийн энэ талаарх мэдлэг ч сайн байдаг аж. Өнөө үед Японд шарлалтаас үүдэлтэй тархины сааг бүр мөсөн алга болгож чадсан. Харин манай улсад аварч болохоор байтал энгийн хүмүүсийн мэдлэг дутуу мөн зарим эмч нарын орчин үеийн анагаах ухааны мэдлэг дутагдсанаас болж шарлалтаас үүдэлтэй тархины саажилттай хүүхдүүд олноороо бий болсоор байна.

 

Монгол улс дахь тархины саажилттай хүүхдийн судалгаа

2012

2013

2014

Нийт төрөлт жилээр

73,839

79,780

82,839

Тархины саажилттай хүүхдийн тоо

184

181

225

1000 төрөлтөд оногдох хүүхдийн тоо

2.5

2.5

3

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Дашрамд дурахад: Тархины саатай хүүхдүүдэд хийгдсэн тархины саа үүсэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг судалсан судалгааны үр дүнгээс үзэхэд 80-с илүү хувь нь нярайн шарлалтаас үүдэлтэй тархи гэмтсэнээс тархины саа үүсэж байгаагаас гадна, өрхийн эмчийн зөвлөгөө сургалт, хяналт дутмагаас болж эцэг эхчүүдийн 82% нярайн шарлалтын талаарх ойлголт, хүндрэл хор уршигийг мэдэхгүйгээс хугацаа алдан хүндэрч, тархины саа үүсэж байна.

Мянган амьд төрөлтөд гурав тохиолддог энэ өвчлөлийн байдал өнөөдөр яах аргагүй нийгмийн чухал асуудал болоод байна. Төрийн бодлогыг боловсруулахад нарийн мэргэжлийнхний оролцоог хангалттай авдаг болох. Гэхдээ бодлого боловсруулдаг арга механизмыг нь нарийн судлах. Хөгжингүй орны туршлагыг оруулж ирэх хэрэгтэй. Оруулахдаа маш нухацтай, нямбай хийсэн судалгаан дээр үндэслэхгүй бол бодлого нь агаарт, хэрэгжүүлэгч нь  газарт байна. Мөн сэргээн засах хандлагын тухай ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу массаар олон нийтэд таниулж сурталчилах нь зөв болоод байгааг энэ үеэр хэлж байлаа.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.